<23>

314 42 0
                                    



  Дотуурх нимгэн цэнхэр цамцных нь цээж хэсэг нилэнхүйдээ цусанд будагдаж, өөрөө ухаангүй байдалтай шалан дээр хэвтэх Жонгүгийг хүрээлээ хүмүүс нэг хэсэгтээ л юу болж өнгөрснийг ойлгосонгүй..

  Ганц мөчийн дараа л гайхшралаасаа салцгаасныхаа дараа  бүсгүйчүүд орилолдон залуус сандралдаж эхлэх ба юун түрүүнд Жундэ Жонгүг дээр явж очоод мөрийг нь сэгсчин зүгээр эсэхийг асууна.

  Яг л энэ мөчтэй зэрэгцэн цаахан талд байрлах том хаалга онгойх ба түүгээр орж ирж буй сүр бараатай хүмүүсийг харсан даруйдаа дөрвөн залуу ихэд эмээсэн байртай байдаг чадлаараа хурдан хөдөлж зэрэгцэн зогсоцгоох нь тэр.

  Чанх араасаа туслахуудаа дагуулан тэднийг зүглэж алхах явцдаа Үбин үхсэн амьд нь үл мэдэгдэх залуугийн зүг хальтхан харц хаялсан ба битгий хэтрүүл гээд байхад ямар новшоо хийчихэж байгаа юм, Бюн Бэкхён?! хэмээн хахир хатуу хоолойгоор дуугараад нэр дуудсан нэгнээ хүчтэйхэн шанаадаж орхив.

  Дараа нь өөрийнхөө хүмүүст Жонгүгийг эмчлэхийг тушаах бөгөөд өнөөдүүл нь түүнийг дамжлан авч гарах зуур Үбиний уур ханаагүй бололтой өөрт нь цохигдон унасан дүүгийнхээ хэвлий рүү жийчихлээ.

   - Ганц гарын ая даахгүй арчаагүй амьтан!

  Ийн түүнийг зэмлэмэгцээ ганц том алхам хийгээд л Үбин Тэкүгийн өмнө ирсэн байх ба түүн рүү ихэд тохуурхангуй харц хаялан байснаа,

   - Намайг санаж байгаа биз дээ? Би ч бас санаж байна. Тэр үед таалагдсан биз дээ? Ахиад юм? хэмээн ёжилсныхоо хариуд нүүр лүүгээ нулмиулж орхисон юм.

   - За яахав, хүсээд байвал түүгээр чинь болъё.

  Үбин цамцныхаа ханцуйгаар хацар хэсгээ нударснаа түүнийг ийн зандарчихаад цааш эргэн туслахууддаа тэр эмэгтэйг араас аваад ир гэх тушаал өглөө..


***


  Үбиний зааж өгсөн хаяг дагуу буюу түүний гэр хэмээн нэрлэгдэх харшийн үүдэнд ирмэгцээ Жихүн болон Сокжин нар арав гаруй урт мод, төмөр зэрэг зэвсэгтэй залуустай нүүр тулсан бөгөөд тэднийг ахалж яваа хүн нь Тэжүн.

  - Замаас зайлаадах. Тэр муу новш хаана байна?

   - Тайвшир, Жихүн. Эхлээд чамд өөр нэг асуудал тулгарсныг харж байгаа байх. Дараа нь л Үбин ахтай уулзах болж дээ?

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now