<18>

330 47 0
                                    



        - Жонгүгаа.. Бэкхён үнэхээр биднийг зүгээр орхихгүй нь. Тэр өчигдөр ирж намайг сүрдүүлсэн. Би энд удаан байгаад байж чадахгүй нь. Зугтахыг хүсэж байна.

        - Би чамайг хамгаалж чадахгүй байгаагаа мэднэ.. Гэхдээ заавал ингэх ёстой гэж үү?

         - Тийм ээ.. Заавал тэгэх ёстой. Чамайг яахыг мэдэхгүй ч ямартай ч би явах болно. Хаа нэг тийшээ, Бэкхёнд хэзээ ч олдохооргүй тийм л газар руу. 

   Зэрэгцэн суугаад ихэд чухал зүйлийн талаар нухацтайгаар ярилцацгаах Үри болон Жонгүг нар..

  Тэдний хэн хэн нь уг асуудлаас гарах гарцаа олж ядан тус бүрдээ толгойгоо гашилгах ба эцэст нь Үри түүнтэй салах ёс гүйцэтгээд орц руугаа явж орох бол Жонгүг түүний хамгийн сүүлд хэлсэн зүйлийн талаар бодсоор гэрийн зүг гэлдэрнэ. 

   Замдаа бодлоо арайхийн цэгцэлж Сокжины гэрт очсон даруйдаа тэрээр шууд л гэрийн эзэнтэй ярилцахаар өрөөнийх нь хаалгыг тогшино.

   Дараа нь хариу сонсолгүй дотогш ормогцоо тэр  цонхны тавцангаас атган гадаах орчноо ширтэн зогсох Сокжин дээр явж очоод Крисын талаар зөвлөлдөж эхлэв.


        ***


        - Крис, түүнийг зүгээр орхи! Түүнд битгий хүр гээд байна!

   Цэцэрлэгт хүрээлэн дотор ихэд ноцтой үйл явдал өрнөж буй нь хэсэг залуус хүрээлэл үүсгэсний дотор Крис тэднийг толгойлж харин түүний урд Тэкү ийн хашгирах зуураа хэдийнээ тэдний зодуур болсны дүнд хөдлөх тэнхэлгүй газар хэвтээ Жинээс зүгээр эсэхийг асууж байв.

        - Жон Тэкү! Чи зөвхөн минийх! Үүрд! Одоо би ахиж чамайг ятгахгүй. Яг одоо надтай хамт яв, эсвэл наад залуугийнхаа амьсгалах чимээг ахиж сонсохгүй гэж мэд!

   Крисын чанга хашгираан үнэхээр л тоглоом биш бололтой байх бөгөөд улаа эргэлдсэн харцаар хосуудыг цоо ширтэх нь цаанаа л нэг айдас төрүүлмээр..

        - Жин.. Уучлаарай. Бүгд миний буруу.. Бүх зүйлд уучлаарай.. Бас баяртай.

  Эмэгтэйн уйлагнасаар ийн чихэнд нь шивнээд гарыг нь тавин өндийх гэхэд залуу өөрт үлдсэн сүүлчийн хүчээр ч болов түүнийг зогсоохыг хүссэн бололтой цамцных нь хормойноос зуурах нь тэр.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now