<14>

458 53 1
                                    



   - Нүүна, байрны түрээс нэхэгдээд эхэлчихэж. Өнгөрсөн хэдэн сарынхыг ч бас төлөөгүйг санаж байгаа биздээ? Энэ удаад биднийг зүгээр өнгөрөөхгүй л болов уу?

Үүдээр дөнгөжхөн орж ирчихээд өрөөнийхөө зүг алхах явцдаа Жонгүгийн хэнэггүйхэн хэлээд өнгөрсөн үгс галын өрөөнд хоол хаягалан зогсоо эгчид нь хүндээр бууж, толгойг гашилгах олон шалтгаануудыг нь нэгээр нэмж орхилоо.

Жонгүгийн сургалтын төлбөр, байрны түрээс, дээр нь нэмээд ахуйн хэрэглээний зүйлс.. Өдөр шөнөгүй ажиллаж цуглуулсаар буй мөнгө нь энэ бүгдийг хангаж үл дөнгөх тул хэцүүхэн байдалд ороод буй..

Түүнийг яах учраа үл олон гүн гүнзгийгээр бодлогоширч зогстол Жонгүг дэргэдүүр нь зөрөн савтай ус залгилах зуураа,

   - Эсвэл та найз залуугаасаа тусламж хүсэж болно шүүдээ. Тэр бидэнд тусалмаар байна гэж зөндөө л хэлж байсан даг хэмээн шоглоом хийх мэт санаачлага гаргалаа.

    - Больж үз. Тэр хүнийг лав тэгж зовоохгүй дэг. Би өөрөө зохицуулчих болохоор чи дуугүй л хичээлдээ явж бай.

  Эгчийнхээ эрх шийдэмгий няцаалтын хариуд Жонгүг ч мөн адил зөрүүдлэн, хэсэг хугацааны туршид үргэлжилсэн тэдний ширүүн маргаан Тэкүг хаалга саван гарч одсоноор өндөрлөсөн юм.


***


    - Юу? Тэр үнэхээр тань дээр очоогүй гэжүү?

    - Үгүй ээ.. Тэгээд хар шөнөөр гүйгээд гарч байхад нь чи зогсоогоогүй хэрэг үү?

Өөд өөдөөсөө харц хаялан ярилцаж зогсоцгоох хоёрын нэг нь илт санаа зовсны дээр бухимдсан шинжтэйгээр хөмсгөө атиралдуулсан байх бол харин өнөөхийнх нь төрхнөөс багахан гайхшрал ажиглагдана.

    - Тань дээр л очих байх гэж бодсон юм.. Тэгээд хаачсан юм бол?

Жонгүгийг хойш хэд алхлан, модон сандал дээр лагхийн сууснаа гүнзгий амьсгал аван хазраа пөмбийлгөснөө удаанаар буцаан гаргачихаад халаасаа тэмтчих зуур Сокжин яах учраа олж ядан тэвдсээр дэмий л ийш тийш алхална.

    - Хён.. Яг үхэх нь ээ.. Нөгөөхөө өгчих лдөө.

  Жонгүгийг ихэд барайн царайлсаар ийн гуйхад Сокжин арга буюу халаасаа ухан хайрцаг тамхи болон асаагуур гаргаж ирмэгцээ түүний зүг сунгав.

- NOONA - || JJK [END]Where stories live. Discover now