[1]

15K 967 51
                                    

Үүлсийн сүүдэр, бодлын чимээн тухай ярьж чадах цорын ганц хүн минь чи.

"Жэсс энэ тийм биш ээ.." Жонни гарнаас минь зуурах бөгөөд би түүнийг хамаг хүчээрээ түлхсээр "Аль нь тийм биш гэж хөгийн новш минь чамайг тэр хараал идсэн янханыхаа дотор углаж байхыг харах тэгээд тийм биш хэрэг үү?"

Олон. Маш олон хүн биднийг Lincoln-ы өргөн чөлөөний гудамжинд харах бөгөөд би үүнд анхаарах ч хүсэл байсангүй. Үнэн гэвэл найз залуу минь үеэл гэж дагуулж ирсэн охинтойгоо хөгийн бэлгийн харьцаанд орж байхыг нь би харсан тэгээд л боллоо.

"Жэсс би тайлбарла-"

"Тамруугаа тонил Жонни. Би чамайг хаяж байгаа болохоор одоо арилж үз за юу.." түүний нүцгэн халуухан цээжийг хойш түлхэн хоёр гараа дээш өргөн ухран алхах явцдаа зүрхэн тушаа ирж байгаа өвдөлтийг үгүйсгэхийг хичээх аж. Бяц үсэрчихсэн, хаягдсан, хууртсан зүрхтэй бол чи энэ мөчид юу мэдрэх байсан бэ? Би л хувьдаа асгартлаа уйлахыг хүснэ. Цээжээ яраад өвдөлт бүрээ түүнд харуулахыг хүсэж байв. Мөн цаг хугацааг буцаахыг, магадгүй миний харах ёсгүй бүхнийг хараагүй тэр үе рүү. Жонни руу нулимстай нүдээр ширтсээр түүний зүг дунд хуруугаа гозойлгон инээмсэглээд"Маргааш гэхэд л би чамаас илүүг олчихно. Чи бол хэн ч биш. Янхантайгаа нийлсэн янхан залуу" энэ миний түүнд доромжлуулсныхаа хариуд өгч буй бардам зан байсан юм.

"Чи харамсана даа" би Жонниг үүнийг хэлэх явцдаа шүдээ зуун надруу гараараа чичиж байхыг харсаар уруулаа хазалж байв. Би өвдөхгүй байгаа хэн нэгэн шиг аашлахыг хичээх аж. Гэсэн ч энэ тийм амар байгаагүй. Завжнаас минь цус амтагдаж эхлэхэд л энэ ямар хөгийн мэдрэгдэж байгааг мэдэж болно.

"Чи л харамссандаа амиа хорлох болно хөгийн амьтан" бувтнасаар түүнийг хэрхэн намайг орхин явахыг харах аж. Явж байгаа бүхэн ард үлдээсэн тэр нэгэн рүүгээ эргэж хардаг гэж би боддог байсан. Гэхдээ тэр хүн нь зөвхөн би л байсан юм. Зөвхөн би л эргэж хардаг нэгэн нь.

"Алив ээ нөгөө бороо хаана байна аа" кинон дээр үргэлж уйлах бүрт бороо ордог гэхдээ би хараал идсэн өөрийнхөө амьдралд цаг уурыг өөрчилж чадахгүй байна. Зөрж өнгөрсөн бүхэн миний халтардаж ,нүдний будагнаасаа болж улайсан нүдийг харж байх нь тэр.

Гэсэн ч би өөрийнхөө амьдралын гол дүр байх гэж хичээж байгаа охин. Гэхдээ хичээлээ гээд би ахиад л туслах дүр хэвээрээ л байна. Хоёр жил. Бүхэл бүтэн хоёр жилийн турш миний аминаасаа илүү хайрласан залуу намайг үеэл охинтойгоо хуурсан. Гайхалтай. Эсвэл магадгүй тэр үеэл нь байгаагүй ч юм бил үү. Одоо үнэхээр хамаагүй тийм биздээ.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now