.. Хайртай хүнээ алдах үед биднийг юу ч эмчилж чадахгүй. Итгэл найдвар,чин сэтгэл, эелдэг зан ч тэр. Үүнд бидний хийж чадах ганц л зүйл байдаг нь энэ зовлонгоо үүрээд явах, амьдрах ,амьд үлдэхийг хэлдэг. Үхсэний араас үхэж болохгүй. Гэхдээ бас инээмсэглэж чадахгүй.
"Бяцхан Жонгүги алив гэртээ харьцгаая. Эмээ нь амттай хоол хийж өгнө.."
***
"Жонгүг манай асрамжийн газрын хамгийн ганцаардмал хүүхэд түүнийг жил бүр ирсэн гэр бүлээс хэн ч үрчлэхийг хүсдэггүй. Тэгээд л тэр эндээ хамгийн том нь. Одоо зургаан нас долоон сартай..""Би авнаа. Би түүнийг үрчилж авна.."
"Итгэлтэй байна уу хатагтай..? Хэрэв тэр муухай зан гаргавал бид буцааж авах боломжгүй. Жонгүг харилцаанд, нийгэмд гарахад хэцүү хүүхэд.Та нухацтай хандах хэрэгтэй. Энэ бараа зардаг дэлгүүр биш.." асрагч багш бага зэрэг цухалдсан маягтай хэлэх аж. Үнэндээ энэ анхны удаа биш. Түүнийг өөртөө өргөж авсан гэр бүлүүд тийм ч удалгүй эргүүлж авчирч байсан удаатай. Харин энэ удаа өөр байх бөгөөд хөгшин хатагтай хүүг зөөлөн ширтээд инээмсэглэн хэлсэн үг нь энэ байсан юм. "Би энэ хүүг өөр дээрээ авах болноо.."
"Та өөрөө ч бас хэллээ шүү дээ. Энэ дэлгүүр биш. Энд хүүхдийн ирээдүйг ярьж байна. Түүнийг авч бас ахиад хаявал энэ хүүд юу үлдэх юм. Бяцхан зүрхээр нь даажигнаад байж болохгүй. Тиймээс.." хөгшин хатагтай асрагч багш руу харсаар "Би ямар ,ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ..? " магадгүй энэ түүний амьдралдаа хийсэн хамгийн зоригтой өөртөө итгэсэн тэр үйлдэл нь байсан байх.
***
"Бяцхан Жонгүги эмээтэйгээ цэцэрлэгт хүрээлэн явах уу..?"
"Бяцхан Жонгүги сургуульд явах цаг боллоо.."
"Бяцхан Жонгүги яагаад уйлсан юм..? Эр хүн уйлдаггүй юм шүү дээ.." хөгшин хатагтай хүүгийн шалбарсан хацарт эм түрхэн түүнд цүнхнээсээ гадилтай сүү гарган өгсөөр "Энэ чамайг жаргалтай болгох шидэт ундаа.." хүү том нүдлэн харсаар бяцхан гараараа сүүг барин түүн дээр зоогдсон соруулд уруулаа ойртуулан зөөлөн сорсоор энэ үнэхээр түүнийг инээмсэглэн зөөлөн ширтэх хөгшин хатагтайн үнэн байгаад гайхширч байсан юм. Энэ үнэхээр амттайн дээр мөн түүнийг жаргалтай болгож байв.
"Баярлалаа.."
"Хөөх бяцхан Жонгүги ярьж байна." хөгшин хүн гэхэд залуу эмэгтэй шиг л догдлон алгаа ташин хөхрөөд "Миний бяцхан үр сайн байна шүү..."
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...