'Ээжээ та яагаад намайг орхиод явчихсан юм бэ? Та явсан. Та аавтай хамт явчихсан шдээ." ээж минь нулимстай нүдээр өөрийг нь ширтэн уйлагнах охиныхоо хацрыг зөөлөн илээд ,гунигтай инээмсэглэл тодруулсаар "Нуугдаж тоглох дуртай болохоор чинь аав ээж хоёр нь нуугдаж байгаа юм аа. Чи олох хэрэгтэй шүү" түүний хариуд би хэсэг гайхшран толгой сэгсрээд "Би буугаад өгчихсөн ээжээ. Та шантрах буруу зүйл гэдэг ч энэ удаадаа надад хаана байгаагаа хэлж болохгүй юм уу?" би түүнийг налсаар бувтнах бол ээж хөнгөн хөхөрсөөр "Бид хоёр булшиндаа байгаа-"
"Ээжээ~" хөлс орны даавууг минь тэр чигт нь норгож, би дагжин чичирсээр сэрэв. Үүний хажуугаар нулимс минь ч мөн зогсолтгүй урсах аж. Би хянаж чадахгүй байсан юм. Эцэг, эхийн минь үхэл надад ирж болох хамгийн аймшигтай зүйл байсан. Би тэдэнд юу ч хийж өгч чадаагүй байхад тэд явчихсан шүү дээ. Үе, үе тэдний тухай хар дардаг. Гэсэн ч энэ хэвийн байсан. Гэхдээ эргээд сэдэрчихлээ.
"Жонгүг" 'Үхнэ' хаягтай өрөөг зөөлөн тогшсоор орсонд түүний хөнжил газар харин Жонгүг дотуур өмднөөс өөр хувцасгүй унтаж байх нь тэр.
"Жонгүг аа" түүний мөр лүү зөөлөн хатгасаар би бага зэрэг эхэр татах аж. Уйлаад байснаас болсон учраас энэ бага зэрэг төвөгтэй санагдаж байв. Би амьсгалаа хэвийн болгох гэж гүнзгий амьсгалсаар түүнийг ахин нэг дуудав.
"Жонгүг" тэр үнэхээр үхсэн хүн шиг унтдаг гэдгийг бас мэддэг болсон юм."Нэмэр алгаа" толгой зөөлөн сэгсэрсээр ,түүний ор өргөн учир Жонгүгийг даван ханан талд хэвтсээр "Өглөө ч үнэхээр аймар юм болох байх даа" түүнийг ямар үйлдэл үзүүлэхийг мэдэхгүй ч Солонгосчууд ихэвчлэн чангаар хашхирч орноосоо унан, цээжээ халхлаад 'хэн бэ?, чи яагаад энд байгаа юм?" гэдэг. Гэхдээ тэр ах минь учраас арай өөр төрлийн драм бий болох байх. Тэгж найдаж байна.
"Чи яагаад энд байгаа юм?"
Хүлээгээрэй.? Миний үсээр оролдоод ,хамар дээгүүр гараа гүйлгэж, өглөөний сөөнгө хоолойгоор яриад байгаа хүн миний зүүдний хүн биш биздээ.
Эхний ээлжинд нэг нүдээ нээн ярвайж эргүүлэн аньсаар эргэн нээхдээ ахин нөгөө нүдээ хамт нээх гэсэн ч энэ үнэхээр хэцүү байна. "Яарах хэрэггүй ээ.. Гэхдээ битгий эргэж унтаарай. Өнөөдөр хичээлийн чинь анхны өдөр шүү дээ Жэсс" түүний хоолой ахин нэг сонстон ,энэ удаа илүү зөөлнөөр нүдээ нээхдээ сүүмгэр ч гэрэлтсэн давхраатай алаг нүд, өндөр хамар, өөгүй арьс, дур булаам ягаан уруул олж харав.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...