[3]

7.3K 747 24
                                    

Нэг л зүйлсийг би хэлж, амлаж чадна. Чамаас өмнө ,чамаас хойш би хэнийг ч хайрлаж байгаагүйгээ,хайрлахгүйгээ мэдэрч байна.

"Та тэгэхээр эмээ байх нь..?"
Мэдээж тэр бол эмээ. Бууралтаж алагласан үстэй, үрчлээ суусан арьстай ч инээмсэглэх үед оч гялалздаг, намхан нуруутай, цэцгэн эрээн даашинзтай, дөлгөөн харцтай наян нас дөхөж яваа эмэгтэй. Саша Никольс . Гэхдээ түүний нэр энд бол Пак Сэра. Миний царай Ази төрх холилдсон байдаг нь үүнтэй холбоотой болж таарсан юмдаа. Би хэзээ ч Эллен шиг цэнхэр нүд, шаргал үстэй байгаагүй шүү дээ.

"Харин чи ач охин минь байх нь.." эмээ хариулан хөнгөн хөхөрсөөр найрсгаар намайг тэврэх үед би ээжийн зөөлөн үнэрийг түүнээс үнэртэхээс гадна аавын надад тэврэхдээ өгдөг байсан тэр амар амгаланг олж авсаар гүнзгий амьсгалах үед хоолой минь цаанаасаа зангираад ирэв. Нүдэнд нулимс цийлгэнэж байсан ч би инээмсэглэж байсан юм. Эцэг эхээсээ хойших анхны амар амгалан минь тэр байх аж.

Бид яагаад өдийг хүртэл уулзаж байгаагүйг би мэдэхгүй. Түүнээс ч мөн асуухыг хүссэнгүй. Энэ миний мэдэхгүй томчуудын асуудал байсан байж болно шүү дээ.

Түүний гэр гурван өрөө,шаргал ханын цаастай, тагтан дээрээ гүзээлзгэнийн бяцхан тариалантай, тааз нь мөн гүн шаргал, тавилга нь хүртэл шаргал боронзон байхыг харахад түүнийг шар өнгөнд хичнээн дуртай эндээс мэдэж авч байв. Ингээд миний эмээгийнхээ тухай мэддэг болсон анхны зүйл. Эмээ шар өнгөнд дуртай.

"Жэсси үр минь энэ чиний өрөө. Хараахан ханын цаас болон тавилгыг сонгоогүй өөрөө тохижоосой гэж хүссэн юм.." тэр зэргэлдээ хоёр хаалганы зүүн талын хаалгыг надад заан би тийш тээшээ зөөж байхдаа хажуу хаалганы үүдэнд 'Хувийн орон зайд нэвтэрсэн хэн ч болов үхнэ' хаягийг уншсаар "Эмээ энд хэн амьдардаг юм. Өрөө түрээслэгч үү?"

"Үгүй ээ. Тэр бол бяцхан чөтгөр. Гэхдээ чамаас нэг ах санагдаж байна. Ирэхээр нь танилцуулна. Одоо чамд хэлэхгүй ээ.." эмээ гал тогооны өрөөнөөс хариу хашхирсаар би ахин түүний хөхрөхийг сонсов. Тэр гайхалтай эрч хүчтэй , дулаахан эмэгтэй юм. Аав яг л эмээг дуурайж. Тэдний инээх үед хамраа үрчийлгэдэг нь үнэхээр адилхан бас хөөрхөн. Мөн би ч адил тэгж инээмсэглэдэг юм.

"Жэсси энэ будааны бялууг хажуу хаалганы залууд өгчихөөд ир.. Чи шинэ учраас хөршүүдтэйгээ өөрийн биеэр мэндлэх хэрэгтэй. Энэ Солонгос уламжлал. Харин маргааш доод давхрын идэмхий Моллид..' эмээ хаалга тогшин орж ирсээр ярьж ,би сонссон зүйлдээ гацаж орхив. Би яаж мартаж чадав аа. Тэр байсан шүү дээ. Тэр байсан. Шөнө бүр хүрэлтийг нь эрж, үнэрийг нь хайдаг байсан тэр нэгэн. Мэдрэхүй мэдрэмжид минь зогсолтгүй ороогдоход хүргэдэг тэр хүн.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now