"Би одоо явах хэрэгтэй.." Жонгүгийн хөлсийг арчсаар хэлэн "Ноён Мин-гийн давтлагад суух ёстой. Миний дүн муу байгаа Ночу" тэрээр зүгээр л сонсох бөгөөд зөөлөн инээмсэглэн "Жимин чамайг эргүүлээд хүргэж өгнөө. Бас давтлага чинь тарах үед ах нь тарсан байвал очиж авнаа. Эсвэл оройтох бол Юнги хён-той хамт хариарай хонгор минь." Жонгүг духан дээр минь яг л байдаг шигээ хайрлангуй үнссээр холдох бол би цүнхээ үүрсээр гар даллан Жиминтэй явах аж.
"Жонгүг хэзээ ч охин үнэсэж байгаагүй." Жимин мотоцикл руугаа алхах явцдаа ярьсаар "Тэр чамд үнэхээр хайртай гэж бодож байна Жэсс. Ахыгаа битгий өвтгөөрэй за юу. Тэр том залуу ч бидний хамгийн бага нь. Өвдөлт түүнийг бүрхээсэй гэж хүсэхгүй байна."
"Би яагаад Жонгүгийг өвтгөх юм. Би тэгэхгүй ээ. Жонгүг надад амьдралд минь хэрэгтэй хэн нэгэн байхад лав биш. Битгий тэнэг юм яриад бай. Давтлагын цаг болох нь."
Жимин тэр чигтээ хичээлээ таслахаар шийдэн эргэн заал руу явж харин би түүний ард хэрхэн миний амьдралд татаад ороход хүндрэлтэй тэр хаалгыг ширтсээр үлдэв. Үнэндээ хаалга тийм ч чухал зүйл биш. Дотор нь байгаа зүйл л асуудал байв. Ноён Мин Юнги. Миний уран зохиол, дуу хөгжмийн багш. Миний мэдрэмжээ хувиарлаж чадахгүй болоход хүргэдэг хүн.
"Хаалга тогших тухай бас би чамд заах шаардлагатай болох нь." Хаалганы гадна зогссоор байсанд хаалга өөрөө онгойж ноён Мин өөдөөс минь гарч ирэхдээ цочис хийн ууртай ширтсээр ярин бугуйгаас минь татан дотогш оруулсаар "Хүлээж бай. Захирал багшид тайлан өгчихөөд ирэх болохоор.." түүний хоолой ширүүн байх нь тэр. Мэдээжийн зүйл. Би үүнд цочирдох гэсэн ч болж өгсөнгүй. Ихэнх тохиолдолд тэр муухай ааштай байдаг. Гэхдээ зөвхөн надад л. Би яг тэрний тухай киноны муу талын дүр аятай л. Би ч түүнийг тэгж мэдэрдэг гэдгийг тэр мэддэг болов уу? Тэр ч мөн миний тухай киноны муу талын дүр. Ялгаатай нь гэвэл би эмгэнэлт жүжгийн Жульет байсан юм. Өстөндөө дурласан охин. Гэхдээ ноён Мин Ромео биш шүү дээ. Тэр тэгж мэдэрдэггүй. Монтек болон Копултин гэр бүл шиг биш.
Түүний өрөөнд хэн ч байхгүй ч би зөөлөн алхсаар түүний ширээний өмнө ирэв. Тойрч алхсаар түүний сандал дээр зөөлөн суусан дариуд л үнэр нь хамрыг минь цоргиж орхив. Ямар үнэртэн гэдгийг нь тийм ч сайн хэлж мэдэхгүй нь.Дэлгүүрт худалдаалагддаг үнэртнээс тэс өөр, хавь илүү. Шунамаар. Олноор үйлдвэрлэвэл намайг саятан болгохоор. Гэсэн ч би үүнийг хийхгүй. Түүний үнэрийг хэнд ч өгмөөргүй, ганц надад зориулагдсан хэвээр үлдээмээр байна. Хааяа салхинаас харамлаж хөмсөг минь зангирна. Мин Юнги надад ингэж нөлөөлдөг. Түүний үнэр намайг ингэж бүрхдэг юм.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...