[7]

6.9K 668 17
                                    

"Утга зохиолын хатагтай Сара хүнд өвдсөн тул бүтэн улирлын турш би та нарын хувьд багш чинь байх болно. Тиймээс хичээл таслах болон дүнгийн чинь тухайд энэ бүхнийг би хариуцна. Та бүхнийг анхааралтай байгаасай гэж хүсэж байна." хонх дуугарч шаргал үст залуу ширээн дээр суусаар ярьж дууссаны дараа ангийн охид тэр чигтээ шуугилдаж эхлэв. Тэр тэдний хувьд солиорол нь учраас шүү дээ. Энэ ангид суугаа охидын ерэн есөн хувь нь түүний хар өмдний цаанаас товойх зүйл болон цамцаа шууснаас харагдах том гар, тодрон харагдах судаснуудаас нь болж орилолдож байгаа юм. Тэгээд мэдээж түүний хүйтэн харц ,зөөлөн дуугарсан ч сэтгэл гижигдэх дуу хоолойд нь. Мөн би охидын ерэн есөн хувь гэсэн нь үлдсэн нэг хувьд нь би болон зэргэлдээ ширээний урт үстэй охин орж байгаа юм. Би энэ ангид ирснээс хойш тодорхой олон хоносон ч би түүнийг хэн гэдгийг мэдэхгүй. Тэр яг л "Хонх" киноны шүгэлсэн сүнс шиг. Аймар гэхдээ бас өрөвдмөөр. Ганцаардмал. Гэхдээ би яагаад түүнийг өрөвдөөд байгаагаа мэдэх юм алга би ч найзгүй. Тэгсэн ч түүнийг өрөвддөг. Тэнэг юм. Аав үргэлж бусдыг өрөвдөх тэдний ертөнцийг доромжилж байгаагаас ялгаагүй гэдэг. Оронд нь тэднийг хүндлэх хэрэгтэй. Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Ертөнц бүрийг нь хүндэл, хайрла. Ийн бодсоор би хаалгаар гарахаар алхах залуугийн араас ширтэв. Сүүлийн удаа энэ залуу намайг алах гэсэн. Тэр амьсгалыг минь боомилж, зүрхийг минь дээд хязгаарыг давтал ачааллуулсан. Тэгчхээд юу ч болоогүй юм шиг эргээд явчихсан. Дургүй хүрмээр нэгэн зэрэг үзэн ядмаар. Тэр муу бүхнийг хүртэх эрхтэй гэж үзсэн. Мэдээж би хичээлийн дараа түүнтэй Жонгүг руу яваагүй. Би Жиминээр хүргүүлж түүнээс хойш үргэлж гэртээ байгаа. Хичээлээсээ шууд ирдэг гэх гэсэн юм. Одоо бараг л арван сар ойртож байна. Гэхдээ хүйтэрч эхэлсэн учраас Жонгүг надад өвлийн хүрэм авч өгсөн. Би түүний хайрыг мэдэрч байгаа.

"Жэсс чамайг ноён Мин өрөөндөө дуудаж байна" зургийн урлангийн багш орж ирэхдээ хэлсээр намайг хичээлээс чөлөөлж орхив. Тэр юу хүссэн юм. Арван таван минутын өмнө тэр ангийн самбарын өмнө байрлах ширээн дээрээ нэг хөлөө байрлуулан сууж охидод өөрийн эрхтнээ хэр том харагддагт ач холбогдол өгч байгаагүй гэж үү.. Гэхдээ одоо тэр намайг дуудсан. Хөгийн юм.

"Тогшиж мэддэггүй юм уу..?" түүний хоолой саяхан сонссоноос өөр байв. Тэр ууртай хүйтэн сонстоно. Угаас тэр үргэлж надад ингэж ханддаг. Би ахиад өөртөө сануулах хэрэгтэй юу..? Тэр бусдад эелдэг ханддаг бол намайг харцаараа гутаан доромжилдог. Яасан гэж..?

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now