..."Ертөнц надад бүхлээрээ хамаагүй" хийрхэл бол тавиландаа тээршаагдсан өнчин сэтгэлийн шаралхлаас огт хэтрэхээргүй хачин хямдхан,өөрөөсөө өөрийгөө нэхээд барахгүй, дуусахгүй, хариугүй гуйлга. Хүн өөрөө өөртөө хүрэлцэнэ гэж байдаггүй болохоор л бусдаас царайчилж амьдардаг биз. Өөрөө өөртөө хүрэлцэхгүй хүн хүрэхийн хязгаарыг мэдрэх гэж өөр нэгнийг хүсдэг хэрэг. Дэлхийд тэгэхээр өөрөөсөө өөрийгөө нэхээд хүрэлцээд дуусдаг хүн байдаг ч юм уу даа.
Би харуусал ямар цаг хугацаанд ирдэг тухай бодох аж. Бусдын амьдралд орох.. Бусдыг амьдралдаа оруулах гэж хичээх.. Энэ тэр харуусал гээч. Харуусал гол зурж, хоолойгоор дамжсаар уушиг зүрхрүү ордог. Тэр юу юугүй тасчин хаях нь тэр.
Өнөөдөр нүдээ нээгээд хамгийн түрүүнд хийсэн сонголт минь 'амьдрах' байлаа. Миний хувьд туулсан бүхэн минь үргэлжид огторгуйн тоосонцорт худал хуурмаг, хүлээлт, зовлонгоор хооллосон цаг хугацаатай ялзарч буй тийм л он жилүүд байх аж. Танихгүй нэгэн сонсвол өр өвдөм. Үгүй ч байж мэднэ. Тэр дооглож магадгүй. Мэдэхгүй. Гэсэн ч цэг зохьдоггүй амьдралд таслал ч атугай тавиад ахиад эхэлж болох байх гэсэндээ би сэрээд хийсэн сонголт минь 'Амьдрал' байсан юм.
Ухаан тог шиг тасарч, зүрх шаазан шиг хагарсан шөнөөс хойш хэр удсан юм юутай ч би хийсэн хэргийнхээ үйл лайг цаг хугацаанаас, маргаашаас цаазын ял сонсох гэж сэрсэн юм. Үүний тухай гадарлаа ч үгүй. Би үхнэ л гэж бодсон. Би бурхны шүүлтийн өмнө очно гэж. Би цагаан тааз харах юм чинээ санаагүй.
Амьдрал надад өгөхөөс илүүтэй авах тал дээрээ тун тооцоотой хандаад байх шиг. Тэр тун ч шудрага. Би зогсолтгүй зовлон дунд өөрийн амьдралын,амьдрахын төлөөх, үргэлжлүүлэн минутын амьсгалын төлөөх татвараа яс тоолон өгдөг юм."Жэсс..? Хээе хонгор минь." нүд тогтохгүй, чих харин хэнийх гэдгийг нь дуулалгүй шүргээд өнгөрсөн хоолой. Гэхдээ би эрэгтэй гэдгийг нь мэдэж байв. Миний мэддэг нэгэн. Юнги..?
"Эцэст нь чи сэргэчихлээ шүү дээ.." би хоолой зангирах чимээ сонсох ч царайг нь харж чадахгүй байх нь тэр. Хараа бүрэлзээд, би зовхио удаан барьж нүдээ нээж чадахгүй байх аж. Харин одоо би хацартаа дулаан гар мэдрэв. Юнги. Би зүүдэлж байж. Гадаа цас зөөлөн хаялж байхад би түүний энгэрт дулаацаж байсан шүү дээ. Анхны цастай хамт ирсэн үнэн минь. Энэ хүн л нүцгэн биеийг минь нууцаар харж ,хүрч басхүү харамлаж, халхалдаг...
"Бяцхан минь. Ах нь байнаа. Чиний авч өгдөг гадилтай сүүнд ухаангүй дуртай Жонгүг. Ахыгаа сонсож байна уу гүнж минь..?" сонсож бас харсан. Тэр саяхан миний зүрхийг бөөцийлж байсан нэгэн биш байсанд би гацаж орхисон. Хөдөлгөөн хийгээгүй байсан ч миний зүрх зогсчихсон юм. Тэр Юнги биш байсан. Би тэгж л бодож, тэгж л итгэсэн. Юнги. Ноён Мин. Би хүсээд байсан анхны цаснаараа түүнийгээ хэрхэн газарт үхэтхийн унахыг харсан тэр мөч зүүд шиг байсан учраас итгээгүй юм. Хар дарсан зүүд. Хамгийн муухай хар бараан нь. Би цасанд дарагдсан цагаан зам улаанаар хучигдахыг харсан. Би үгүй гэсэн итгэлийн үзүүрээс атгаад авсан гэж бодсон. Атгасан бол зуурсаар дуусна гэж. Гэсэн ч эсрэгээр үзүүрээс нь атгаад авчхад л арьсыг нь зүсч судсыг нь ханачих гээд байгаа юм шиг тэр 'Бодит үнэн' -ээс худлаа ч гэсэн зугтаад байвал болох юм шиг санагдсан. Зүүд байвал сайхансан харуусал минь.
BINABASA MO ANG
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...