Итгэл өвөрлөсөн бүүдгэр амьдрал. Би өөрийн амьдралаа ийн нэрлээд үргэлжлүүлэн амьдарсаар. Амьсгалсаар. Амьсгаа авах бүртээ дотор минь байх тэр их хоосролыг мэдэрч байв. Уг нь амьсгаа орсон гэж бодсон. Гэхдээ энэ хоосон байна. Ойлгосонгүй. Амьсгал ч тогтохгүй тийм хүйтэн хоосон байвал. Тэгвэл би удаан амьдрахгүй байхдаа..
"Лолита чи дараагийнх нь.." Зак анхааруулсаар би толинд ойх түүний тусгалд хөнгөн толгой дохин хариулаад сүүлийн удаа уруулаа тод улаанаар будаж, зовхины доохон үүссэн хар хүрэн туяанд ахин нэг энгэсэг түрхээд хэсэг хоосон ширтсэний эцэст дээш сандлаас өндийн гарах хаалга руу зүглэхдээ хажууханд ширээн дээр байрласан алтан шаргал багийг зүүсээр гарав.
Ая зөөлөн эгшиглэнэ. Нүдээ аньсаар өмнөө байх шонгоос баруун гараараа зөөлөн атган найган хөдлөнө. Харж чадахгүй байх. Хардагчгүй байсан. Одоо ч ,цаашдаа ч ..
"Алив ээ өлөгчин минь.." залуусын шүгэлдэх, хоорондоо дуу нийлүүлэн уухайлан хашхирах чимээ чихний дэргэдүүр орж гаран би үргэлжлүүлэн бүжсээр. Үргэлжлүүлэн найгсаар. Баруун, зүүн, тэгээд хойш гэдийж, өгзгөө оцойлгон хотойно. Би янхан болж байв. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тийм янхан.
"Бяцхан Лолита эрхтэнд минь жаргал мэдрүүл. Тэр чамайг хүсэж байна.." ахин өөр нэгэн хашхирав. Бяцхан Лолита...
"Миний бяцхан Ло.." тэр ингэж дууддаг байсан. Бяцхан Ло гэж.
"Өнөөдөр эрт тарсан байх чинь.. Тэгээд.." Эллен хажуу тийш замаас нүдээ салган дэргэд нь цонх ширтэн суух над руу хяламхийн хараад "Сургуулийн эрхлэгч асуугаад байсан. Үнэхээр ингээд хаяж байгаа юм уу..? Ядаж ахлах сургуулиа төгсөх тухайд.." хариуд нь би түүн рүү харалгүй сандлын түшлэг хойш налуулан нүдээ аньсаар хариулах аж.
"Больж үз Эли. Миний хувьд дэлхий сүйрч байна. Нэгэнт сүйрч байгаа дэлхийд хичээсэн, хичээгээгүй ямар хамаатай юм. Үр дүн нь адилхан л байдаг шдээ. Бүгд л хараал идсэн муу байдаг." бүгд муу байсан. Одоо тэгээд үргэлжлэх цаг хугацаанд. Эцэг эх, Жонни, эмээ, Жонгүг, Тонни, Юнги өөр бусад бүхэн. Би хичээж байхад. Тэд эцэст нь хаяад л явсан. Тэгж хичээж, тэгж хайрлаж байхад би тэднээс тэврэлт аль эсвэл сайхан инээмсэглэл аваагүй. Тэд намайг дэргэдээ үлдээхийг хүсээгүй. Үзэн ядаж, намайг харааж байдаг. Би хэнд хэрэгтэй гэж. Хичээлийн эрхлэгчид үү..? Сургуульд..? Хоосон суудал нөхөхөд үү..? Өдөр бүрийн хачиртай талханд уу..? Эсвэл Жонгүг..? Утгагүй юм.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...