Үүрд гэдэг үгний хэмжигдэхүүнийг хэлж өгөөч..?
Магадгүй нэг хором..
...
Үүрд дэргэд чинь байхсан хайрт минь.Чиний хэлсэн зүйл энэ байсан. Бидний дундах үүрд нэг хоромтой тэнцүү байв. Дэргэд минь үлдээч..
"Даарахгүй байна уу..?"
"Хавар болж байна шүү дээ. Удахгүй анхны бороо ч орно.." зөөлөн инээмсэглээд хэлсэн хариуд минь Тэхён ч мөн хариу инээмсэглэн өөрийн өмсөх хөх өнгийн нацистаа мөрөөр минь нөмөрч өгөөд "Тэгсэн ч орой хүйтэн байна..Хар л даа амнаас чинь уур савсаж байгааг."
"Хагалгаа бүтсэн нь сайн хэрэг." Тэхён бидний дундах чимээгүй байдлыг эвдсээр ярьж "Ахиад хоёр өдөр тэгээд л тэр буцаад ирнэ. Бидэнд анх удаа л ийм хүнд үе ирж байна. Мэдээж хатагтай Никольсоос хойш шүү дээ" түүний энэ уйтгар гуниг ар дагзруу минь дэлсээд авах шиг л болов. Энэ бүгд миний л буруу. Хэрэв би тэдний амьдралд өөрийнхөө энэ мананд ороогдсон ертөнцөө чирж ирээгүйсэн бол одоо Ноён Мин цоо эрүүл байж, Жонгүг шүүхэд дуудагдахгүй л байх байсан. Бүх зүйлийн балгийг би өөрийн зүрхээрээ төлж болдог ч болоосой.
"Уучлаарай.. Тэхён энэ миний л.."
"Удаан битгий суугаарай. Чи Юнгид хэрэгтэй." тэр үгийг минь гүйцээлгүй ийн хэлчхээд хурдан гэг ч алхаад явчихав. Миний хэлэх үгс бүтэн ч бай ,тэр тал дутуу сонссон ч бай ойлгосон хэрэг. Чи Юнгид хэрэгтэй. Түүний үг намайг дулаацуулж орхив. Би мэднээ.
Тэр үед тэгээгүй бол гэх бодол үргэлж л бодлын угт хэзээнээс юм хадагдчихаад салахаа байсан. Би тэднийг харах бүртээ, би амьдарч байгаа ,амьд гэдгээ мэдэх бүртээ л хамгийн түрүүнд өнөөх хөлтэй минь цуг гагнагдчихсан харуусал харваад л ороод ирдэг юм. Яах ч билээ дээ. Ийм байхаа мэдсэн бол анхнаасаа би энэ хорвоод ирэхгүйсэн. Ижий минь анхааруулахгүй яав даа. Тэгсэн бол би эхийнхээ задгай энгэрээс товч шиг хэрэгдчихээд үхэл эрэх, аль эсвэл амьдралын сөөнгө хоолой чихэнд минь юу ч бүр , үнэхээр юу ч гэж шивнэсэн би зуурсаар, хаашаа ч явалгүй тэндээ үнэгчилсээр үүрд үлдэх байлаа.
"Жэсси." тэр минь амар тайван инээмсэглээд гараа зөөлөн сунгав. Би хаалганы дэргэдээс түүний гар луу яарангуй тэмүүлсээр хөрж ядсан гарнаас нь атгахдаа тэвчишгүй гуниглалд автчихав. Тэгсэн ч би түүн рүүгээ инээмсэглэсээр байсан юм.
Түүний гарт гар минь бүхлээрээ багтах мөч бүхэнд гарын минь алганд ямар ч юм тийм гайхамшиг алтан манхан шиг нурж , одод сартайгаа хамт асгараад л ороод ирдэг.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...