"Ээжээ хүн хайртай учирсан гэдгээ яаж мэддэг юм бэ..? Та яаж мэдсэн..? Энэ мэдэхэд амархан байдаг уу..?" бяцхан охин ээжийнхээ хуруунуудаар тоглосоор асуун хариу хүлээсээр ээж нь хөнгөн мишээл тодруулан "Зүрх хэлж өгдөг юм.."
"Тэд ярьдаг юм уу..? Миний зүрх хэзээ ч надтай ярьж байгаагүй ээ.."
"Хайр эхлээд нүдэнд харагддаг. Тэр инээмсэглэж аль эсвэл гунигтай байсан ч нүд ширтээд л байдаг. Тэгж тэгж доош зүрхний хаалгыг тогшоод 'Ерөөсөө харцаа салгаж чадахгүй байна, харж чадахаа больчих вий гээд нүдээ анихад хүртэл тээртэй байна. ' үүнийг сонссон зүрх хариу хэлээгүй ч хаалгаа нээгээд түүнийг оруулдаг. Тэгээд дотроос нь цоожилчихдог юм. Нэг орсон бол гарах их хэцүү. Бараг л боломжгүй. Зүрх үхэх үед л дотор орсон тэр хайр гарч ирдэг. Магадгүй зөвхөн сүнс нь. Зүрх оруулсан бол тавьж явуулахгүй гэж удаан тэмцдэг. Зуураад, хүчээр үлдээхийн тулд түүнийг цохиж, сүүлдээ гуйж, уйлж дуусдаг. Цөхрөнгөө бардаг ч гэж болно. Зүрх шүү дээ. Оруулсан. Гаргаад явуулж чадахгүй. Нэг л хайр орох эрхтэй байдаг. Хоёр эсвэл гурав дахь гэж байхгүй. Ганцхан. Харин тэр хайр зүрхэндээ байхыг хүсэхгүй бол зүрх үхээд дуусдаг юм. Цохилж чадахгүй. Нүд хүртэл анх харж ,түүнийг зүрхэнд танилцуулсандаа шаналж ,шаналалдаа уйлж эхэлдэг. " ээж зөөлөн шивнэн ярьсаар ,өвөр дээр нь суух бяцхан охиныхоо гараас атган нүд рүү нь ширтээд "Цор ганц боломж бий Жэсс. Зүрхээ үхүүлж болохгүй шүү. Үхүүлэхгүйн тулд хайрыг маш удаан харж байж таних хэрэгтэй. Хэрэв өөр хүний зүрхэнд зориулсан хайр байвал миний гүнж өвдөх болно. Бутраад унана шүү.."
"Таны цэцгийн ваар шиг уу..?"
"Тиймээ цэцгийн ваар шиг. Тохирохгүй саванд суулгасан цэцэг ургадаггүй, аль эсвэл ваар үндсийг нь дийлэлгүй цуурч эхэлдэгтэй адилхан.."
...
"Надад түүнийг зүрхэндээ нуухад нэг хором л байсан ээжээ. Би хэлснээр чинь удаан хараагүй.. Хэсэгхэн хором. Тэгээд зүрхнийхээ хаалгыг тогшсон.."Ээж үргэлж удаанаар гэж хэлдэг байсан. Бидний дурсамж ,ээжийн үгс яагаад зүүдэнд минь орж ирснийг мэдэхгүй ч нүднээс минь доголон нулимс урссаар дэрэнд шингэхэд л би нүдээ аажуухнаар нээн ээж, зүүд хоёроосоо салж бодит амьдралдаа ирсэн юм.
"Би үнэхээр таныг зүрхэндээ өгөхөд хором л хангалттай байсан Ноён Мин.." тайван унтах шаргал үст эрийг ширтсээр би зөөлөн шивнэн ярих аж. Бид Жонгүгийн өрөөнд байх бөгөөд би Жонгүгийн орон дээр унтаж харин ноён Мин газарт ор засан унтаж байх нь тэр. Яаж орж ирснээ санахгүй байна. Хамгийн сүүлд би уйлж байсан. Ноён Мин ирж тэр дэргэд минь чимээгүй суугаад бид Титаник-ийн сүүлийн хэсгийг үзэж байсан. Тэгэхэд л магадгүй би унтсан байх. Ноён Мин хурц ширүүн ааштай ч их зөөлхөн үнэртэй хүн. Одоо унтаж байгаа төрх нь ч бас тайван юм. Түүнийг араас нь ширтэхэд хүртэл энэ амар амгалан намайг ороогоод авдаг. Харин сэрүүн байхдаа, нүд рүү минь ширтэж, ярилцах үед би түүнийг үзэн ядаж эхэлдэг. Магадгүй энэ залуу бодит амьдрал дээрх нойрсож буй хан хүү ч юм бил үү.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...