" Эмээ та хүлээн зөвшөөрсөн юм уу? Гадны хүн манайд амьдрах зүгээр юм уу?.." Ноён Мин ахын минь өрөөнд орж харин би түүнийг надад нуруугаа харуулсан дариуд л түүнийг явуулахын тулд эмээг үгсээрээ хатгах аж. Хамгийн анх ирсэн өдрөө эмээгийн шахалтаар мэнд мэдэхээр очиход би улаан уруултай нүцгэн эмэгтэй харсан. Тэр магадгүй ноён Мин-гийн өнөөх хайр бүтээлцдэг нэг нь байх. Тэгээд л хэрвээ тэр түүнийгээ авчрахыг хүсэх юм бол яах болж байна. Үүнээс илүү би энэ залууг харахдаа тийм ч таатай биш байна.
"Тэр гадны хүн биш ээ хонгор минь. Юнги чиний багш байсан ч чи түүнийг үзэн ядаж болохгүй. Би түүнийг багаас нь мэднэ. Тэр их сайн хүү шүү.." эмээ тоосонгүй. Оронд нь бараг л баярлаж байгаа харагдана.
Би урам хугаралттай өрөө рүүгээ алхсаар үе үе зүүдлэгдэх хар дарсан зүүднээсээ өөрийгөө хэрхэн аврахаа бодох аж. Жонгүгийн өрөөнд тэр эр байгаа учраас би ахин тэнд унтаж чадахгүй. Гэхдээ би зүгээр л Жонгүгийг өөрийнхөө өрөөнд авчирч болно. 'Би ч ухаантай юм аа..' бувтнан инээмсэглээд өрөөнийхөө дэргэд байрлах хаалга руу алхсаар зөөлөн тогшин "Күүк өнөөдөр надтай унтаж болох уу? " намайг ийн хэлсээр зөвшөөрөл авч байхад тэд компьютер тоглоом тоглох бөгөөд Жонгүг тоглоомоосоо харцаа салган "Тийм ээ хонгор минь. Түр хүлээж байх уу? Ах нь бага зэрэг завгүй байна.." Жонгүг тоглоомын гараа өргөсөөр инээмсэглэн би ч зөөлөн толгой дохисоор Жонгүгийн орон дээр түүний дэрийг тэвэрсээр суун араас нь тэднийг ажиглав.
Тэр араасаа их дулаахан харагдах юм. Зөөлөн тэврээд нурууг нь налах үед бүх ертөнцийн муу муухай арилах юм шиг. Шаргал үс , хар hoodie нь сайхан зохицсон байх бөгөөд хэн ч түүнийг хорь давсан ахлах сургуулийн багш гэж хэлэхээргүй. Тэр миний үеийн хөвгүүн шиг харагдана. Инээмсэглэх төрх нь харагдахгүй ч инээх бүрт нь түүний бие зөөлөн чичирхийлнэ. Завилж суусан болоод ч тэр үү түүний хөлний булчин тодрох бөгөөд ,тэрээр тийм ч өндөр биш ч ингээд араас нь завилан суух үед харагдах өвдөгний яс нь ч их том юм. Анх удаа би энэ хүнийг ийм дулаахан байсан болов уу .? гэж харж байна. Надад хүйтэн ханддаг учраас би ийм дулаахан байдлыг нь харж байгаагүй юм байна. Энэ нас биед гүйцсэн хөгшин эрийг чимээгүй мөн, араас нь харахдаа л би илүү тайван хайрлаад байх шиг. Сандрал, айдасгүй тийм хайр. Магадгүй хайр биш байж ч болно. Гэхдээ энэ мэдрэмж үргэлж Жиминийг араас нь тэврэн хоёр дугуйт дээр сундалдаг тэр үеэс тэс ондоо байгаа болохоор. Жиминд би хүрэх үедээ л түүний дулаан, сайхан үнэрээс нь үүсэх тэр тайвшралтыг мэдэрдэг. Харин одоо би ердөө л дэлгэцийн гэрэл л гэрэлтүүлэн анивчих энэ бүдэгхэн өрөөнд харсан. Харж байхдаа би мэдэрч байв. Тэгээд хүрэхийг хүссэн. Би дуртай амттанаа харах үедээ шүүрс алддаг тэр мэдрэмж. Дэлгүүрийн зөвхөн ганц л хэсэгт байрлах тэр онцгой амттан. Авахыг хүссэн ч энэ хэтэрхий сайхан болохоор ганц ч алхаж амжаагүй байхад бусад хүмүүс түүнийг нүдний минь өмнө шүүрээд авчихна. Азаар би нэг удаа амталсан. Тэгэхдээ дурлаж билээ. Ийм онцгой байдаг байх нь гэж. Түүнээс хойш ахин надад боломж байгаагүй. Би хоцорч, бусдад алдаж, харин одоо зүгээр л ширтдэг болсон. Тэгээд хүчтэй гэг ч нь шүлсээ залгиж орхино. Нэгэнт боломжгүй гэдгийг нь мэдсэн учраас холоос ч болтугай харж сэтгэлээ баясгана.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...