Мэдрэмжээ нуух л хамгийн зөв зүйл.. Тэгж итгэж байна..
"Лолита.." номын дэлгүүрийн дээрээсээ гурав дахь, цаад талаасаа тавь дахь эгнээнд өрөөстэй нэг ижил хэвлэлийн ном. Магадгүй цаад агуулахад ч илүү их байгаа байх. Улаан хилэн хавтсан дээгүүр хуруугаа зөөлөн гүйлгээд дээр байрлуулсан үнийг нь харав. "Гучин мянган вон.." эхний хуудсыг эргүүлэх эсэхдээ эргэлзэнэ. Би үүнийг зөвхөн ноён Мин Юнгитэй байхдаа л унших ёстой. Түүний давтлага дээр..
"Гэхдээ би ахиж түүнтэй уулзахгүй.." өөрөө өөртөө шивнэх аж. Тэгээд би номыг зөөлөн атган өөртөө авсаар хавтсыг нээв.
"Лолита.." би ахин өөртөө шивнэн уншина. "Өмнөтгөл.." бусдаас томоор мөн тэг дунд нь бичигдсэн үг. Би арван нэгдүгээр бүлэг хүртэл мэднэ. Тэр хүртэл явсан. Долоо хоногийн өмнө. Би долоо хоног давтлагадаа яваагүй. Хичээлийн цагууд дээр Ноён Мин надад юу ч хэлээгүй. Тэр намайг зэмлэж ,буруушаагаагүй юм. Магадгүй надад хийсэн зүйлсээ бага ч болов бодолцож үзсэн байх. Эсвэл тэр зүгээр л өөрийг нь хулгайгаар ширтэх дуртай арван долоотоос салсандаа баярлаж байж болно."Жэсс.." Жимин нэрийг минь дуудсаар би номоо эргэн байранд нь тавин түүн дээр очсоор "Хайж байсан номоо олчихсон юм уу?"
"Тиймээ.." Жимин инээмсэглэн саяхан авсан номоо дээш өргөн харуулсаар би гарчгийг нь харсаар ярвайж орхив.
"Эрчүүдийн сексийн амьдрал ба хэрхэн хурдан хөвчрөх вэ? гэнээ. Чи үнэхээр заваан юмаа.." түүний цээжрүү цохисоор түрүүлэн номын дэлгүүрээс гарч Жимин ард минийх биш гэсээр тооцоогоо хийн үлдэх нь тэр.
"Энийг Тэед авсан юмаа. Тэр номын хуудсын хэмжээг нь хараад л унтчихдаг юм. Тэгээд л энэ удаа гарчгаас нь таалагдаад ядаж эхний нүүрийг нь уншаад унтаасай л гэж.." Жимин шилэн хүзүүгээ илэн инээмсэглээд "Жонгүгийн бэлтгэл рүү явцгаая.." тэрээр мөрөөр минь тэврэн "Эсвэл .." саяхан худалдаж авсан номоо дээш өргөн "Тэетэй уулзахаар .."
"Тэхён руу явъя.." би түүнийг дэмжсээр явах аж. Жонгүгийн тэмцээнд би орохгүй ч нухацтай хандах хэрэгтэй. Ах минь ялалтыг хүсэж байгаа. Гэтэл дүү нь бэлтгэл дээр нь очиж түүний цагаас хомсолж, эрхлээд байж болохгүй шүү дээ. Жонгүг намайг түүн дээр очих үеүдэд үргэлж л ямар нэг байдлаар сатаараад байдаг юм. Хэрвээ би тэмцээн дээр нь очвол энэ бас адилхан байх болов уу?
"Тэе .." Жимин түүний гэрийн хаалганы кодыг хийсээр орилж байв. "Чи хаана байгаа юм..? Тэе.." Жимин үүдэнд байрлах хувцасны шүүгээнээс эхлэн шагайн түүнийг хайж байв. Хувцасны шүүгээ..?? Тэр унтлагын өрөөнд хайж болох байсан.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...