'Эзэн минь биднийг ивээж өгөөч. Та надтай хамт байгаа цагт би муу бүхнийг гэтлэх болно. Би буг чөтгөрөөс айхгүй ээ. Таны саваа, таны хайр энэрэл намайг тайвшруулдаг. Та миний дайснуудаас илүү надад санаа тавьдаг. Нинжин сэтгэл ,хайр энэрэл намайг бүхэл амьдралын минь турш дагах болно. Би эзний гэрт үүрд амьдрах болно..."
'Бидний хайртай ,бидний ээж,эгч, эмээ минь... Бидний хайрт Саша Никольс .. Та энэ мөчид тэнгэрт ,та тэнд эх эзний дэргэд заларсан бурхан бил ээ..' оршуулах ёслол болж энэ эхлэлээсээ төгсгөл хүртэл уй гашууд минь намайг живүүлж байв. Ахыг минь ч мөн ялгаагүй. Гараа цайртал нь атгаад доош хар гутлынхаа хоншоор луу толгой гудайн зогсох энэ залуу хүү юу бодож,юуг мэдэрч байгаа бол. Эмээ түүний хувьд зүгээр л эмээ байгаагүй. Тэр түүний аврагч сахиус шиг л байсан. Миний хувьд ч ялгаагүй. Саша Никольс амьдралыг тэтгэгч байж.
'Эзэн минь энэ мөчид бидэнтэй хамт байж түүний гэр бүл, найз нөхдийг тайтгаруулаач гэж гуйж байна..'
Харин би энэ мөчид бурхнаас эмээтэй минь хамт байлгах ердөө ганц хоногийг ч болтугай өгөхгүй яагаа вэ гэж гаслан зогсоно. Гэсэн ч нэгэнт явсан. Буцаах аргагүй. Буцаах боломжгүй бидний хайртай цаг хугацаа. Буцааж болохгүй нэгэнт өнгөрсөн, алдсан хойноо л илүү их нандигнах байждээ гэсэн тэр том хар чулуу шиг харуусал цээжинд бөөгнөрчхөөд уйлахад минь хүртэл саад хийх юм.
Улаан хүрэн модоор урлаж дээрээс нь цэцгэн эрх хадсан эмээгийн минь хэвтэх авс доош гүнзгий гэг ч ухсан нүхэнд удаанаар буух үед нэгэнт л эвлэрэхээс өөр сонголт надад үлдээгүй юм. Бид урт удаан,олон жилийн дурсамжийг бүтээлцээгүй, оршуулах ёслол болоогүй бол магад би түүний төрсөн өдрийг ч мэдэлгүй өнгөрөх байсан биз. Би эмээгийнхээ тухай бараг л мэддэггүй. Тэгээд л одоо би энэ уй гашуу, харуусал гунигтайгаа эвлэрч байна. Өөрийнхөө зөвхөн амин хувиа бодсон тэр цаг хугацаагаа ч зүхэх ээ мөн мартсангүй. Эвлэрэл гэж хачин аймар зүйл юм. Сэтгэл цоорч зүрх үхэхэд түүнийг хүлээн зөвшөөрөхийг эвлэрэл гэх юм.. Гавлыг минь цуулж дурсамжийг минь ухах үед би эвлэрсэн учраас зүгээр сууна. Өвдөх, туйлдаа хүрэх хамаагүй. Эцэстээ үхэх ч адил бололтой. 'Яагаад ийм эрт явсан юм бэ..?' магадгүй бид насан эцэслэгсэдтэй ярилцаж болдог байсан бол би эмээгээсээ ийн асуух байсан. 'Баяртай ч гэж амжаагүй..' би гомдлоод түүнийг буруутгаад уйлах байсан.
Гэсэн ч тийм зүйл байхгүй нь туйлын харуусалтай. Энийг л эвлэрэл гээд байх шиг байна. Гомдлоо ч мөн хоолойгоо уран байж залгихын нэр.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...