Миний ид шид минь би чамаар дутаж байна. Үүлсийн сүүдэр ,бодлын чимээн тухай ярьж чадах цорын ганц хүн минь чи юм шүү дээ.
"Жэсс охин минь юу болсон бэ?"шөнө дунд болж байх бөгөөд миний өмнө байх нүцгэн залуугаас болж балмагдан орилсонд эмээ сандарсан байртай өрөөнөөсөө гарч ирсээр асуун эргэн өнөөх залуу руу гартаа барьсан байх baseball -ын цохиураа шидсээр "Золигийн хүүхэд. Хувцсаа өмсөөч.."
"Чи тэр Жэсс юм уу?" өнөөх залуу эмээг огтхон ч тоолгүй өөдөөс минь сонжсон шинжтэй хэсэг ширтсэнээ дулаахан инээмсэглэл нүүрэндээ тодруулан "Сайн уу? Би бол Жонгүг. Чиний ах" тэр гараа сунгасаар ,эмээ нүдээ эргэлдүүлэн "Эрт унтацгаагаарай" эмээ ахиад л байдаг шигээ хөнгөн хөхөрсөөр цааш алхахдаа амандаа бувтнасаар би түүнийг өхөөрдөх аж.
"Жэсси..?" эмээг өрөөндөө орохыг ширтэх үеэр өнөөх залуу одоо ч надруу гараа сунгасан байх бөгөөд инээмсэглэсэн хэвээр намайг түүнтэй гар барихыг хүлээж байв.
"Аа тиймээ би Жэсс. Тэгэхээр өөрөө тэр 'үхнэ' өрөөний эзэн юм уу?" асуусаар түүний гарнаас атгасанд тэрээр шуудхан л атгасан гарнаас минь өөртөө татан нүцгэн булчинлаг энгэртээ наасаар "Ах нь зөндөө сайн харах болохоор миний бяцхан дүү битгий айгаарай." тэр нурууг минь илсээр үсэн дээр минь үнссээр би гацчихав. Хүлээгээрэй..? Тэр үнэхээр ийм найрсаг юм уу? Намайг мэддэг байсан юм уу? Бид хамт тоглож өссөн бил үү?
"Байзаарай..! Өөрөө арай ойрхон байгаад байгаа юм биш үү..?" би түүний энгэрт хоёр алгаа наан хөнгөн түлхэн холдсоор ярихдаа бага зэрэг улайгаад эхлэв. Учир нь энэ залуу үнэхээр тачаангуйн дээр мөн царайлаг байсан юм.
"Айчихсан уу? Айлгана гэж бодоогүй юм шүү? Уг нь чамайг би тосож авах байсан ч орон нутгийн тэмцээний бэлтгэл давхцаад тэгээд л.." Жонгүг дагзаа майжин, маасайн инээмсэглээд "Унтдаа Жэсс. Бид маргааш сургуульд чинь бүртгүүлэх болохоор."
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...