Чамд би хэрхэн тайлбарлах билээ. Миний аз жаргал ,гайхам дурлал минь. Бүхий л дурсамж, найраг дотоод ариуслаараа би чамд бүрэн уусжээ. Би чинийх...
"Өөө гэгээн Есүс минь.."
Эллен. Түүн дээр ирсэн дариуд томоор уулга алдсаар жаргаж байгаа наранд сүүдэр нь ч үзэгдэхээ больсон үл таних дур булаам залуугийн зүг харан "Сая болсон бүх зүйлийг би харснаараа ойлгох хэрэгтэй юу? Эсвэл чи хаана ч юм нэг тэнгэрээс газардсан ханхүүг шүүрч авсан азтай өлөгчин гэдгээ надад урт хугацаанд хаа нэгтээ сууж ярьж болох юм.." түүний нүд гэрэлтэх бөгөөд тэр яг л миний өөрөө ч мэдэхгүй хэрнээ одоо ч бүхэл мэдрэхүй мэдрэмжид минь оршсоор байгаа нэгнийг булаахыг хүссэн аятай харах аж. Уучлаарай Эллен Плинн тэр надаас сая яваад өгсөн ч ,би түүний хэсэг хоромхон зуурын халуухан үнсэлтээс өөрийг мэдэхгүй ч чамд өгч чадахгүй. Түүний уруулд нь хэлнийх халуунд би хэрхэн хайлж , халуу шатсанаа ч хэлэхгүй. Хэлж орхивол чи яаж хавчигнах бол. Чи Жонниг булаах гэсэн бол хамаагүй ээ. Авч болно. Би өгч байна. Бас хүлээ Жонни!! . Тэр түрүүхэн энд байсан..
"Эллен Жонни хаана байна.?" би хөмсгөө зангидсаар дэлхий дээр байдаг 4 зүгт толгойгоо эргүүлсээр түүнийг хайн золтой л тэнгэр лүү харчихсангүй. Чихэрлэг залуугийн хэлснээр Жонни яг л анх удаа порно үзэж байгаа бяцхан жаал шиг байсан болтой. Тэгээд л би түүнийг авч байгаа таашаалаасаа болоод дээшээ явчхаагүй байгаа эсэхийг л шалгасан юм.
"Азгүй Жонни амандаа хараал урсгаж байснаас цааш би мэдэхгүй ээ.. Гэхдээ тэр хэнд хамаатай юм. Тэгэхээр охин минь.." Эллен мөр лүү минь айлгүйхэн хөнгөн алгадсаар "Хэн юм.? Би золтой л доод хэсэг рүүгээ гараа явуулчихаагүй. Хэзээ ч замын цаана үнсэлцэж байгаа хосыг хараад ингэтлээ бие арзайж байсангүй. Би бараг л хажуугаар өнгөрсөн хэнтэй ч хамаагүй зам дээр загас наадуулахад бэлэн байсан.." Эллений бохир үгс болон бараг л гоожих шахсан шүлснээс нь тэрээр шүдээ зуулттай хойш шүлсээ залгин сийгүүлэн хараасаар байх бөгөөд түүний яриаг сонссон дариуд би өнөөх мэдэрсэн мэдрэмждээ ороогдчихов. Би Элленийг үгүйсгэхгүй. Өөрөө бараг л салгалсан хөлнөөсөө болоод уначихаагүй. Би бүхэлдээ дагжин чичирч байсан шүү дээ. Одоо ч гарын алга минь хөлөрч, уруул минь хавагнасанд итгэж чадахгүй нь..
"Явлаа." зүрхнийхээ цохилтыг хянаж чадахгүй байна. Үнэрийг нь ахиад үнэртмээр байна. Хүйтэн ч хамаагүй том гарт нь тэр чигтээ багтмаар, хар кофе амтагдсан гашуун амттай ч бас чихэрлэг зөөлөн уруул нь надад хэрэгтэй байна.
"Миний чихэрхэнийг бодож битгий нойтогнооройдоо Эллен!" тэгээд би түүнийг 'Чихэр' гэж нэрлэсэн. Тэр салахын аргагүй. Үргэлж хүсмээр. Гэхдээ хүсэх бүрт хор болох ч юм шиг. Тэр сайхан гэхдээ тийм ч тустай биш.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...