[14]

5.4K 641 17
                                    

Айдас бол бодлоор хооллодог оюун санааны солиорол..

'Өвсөр насанд тохиолддог бэлгийн чиг хандлагууд дотор ижил хүйстнээ сонирхох үзэл -...'

"Тараад намайг дага..!" тэмдэглэгдээгүй дугаар ч үүнийг Жоннигийн зурвас гэдгийг мэднэ. Сэтгэл судлалын хатагтай Мишель үргэлж баг болгож суулгадаг учир одоо тэр миний өөдөөс харсан чигээр мушилзан инээмсэглэнэ. Түүний юу сэдэж байгаад мэдэх юм алга.

'Чөтгөр лүүгээ тонил.. _|_' тэгээд би түүний хариуг өгсөн юм. Түүний хоолны цагаар ярьсан зүйлс надад хамаагүй. Тэрхэн мөчдөө би салгалж байсан ч бүгд өнгөрсөн. Би Ноён Минг хайрладаг байсан ч одоо цагт үзэн ядалт ч мөн нэмэгдсэн. Бас тэр шаргал үст эр хамт байх тухайн цаг бүртээ уур цуцлыг минь хүргэж орхих болсон. Жонни юу мэдэх юм..? Гудамжинд олны нүдэн дээр солиотой юм шиг үнэсэлдэж байсан эр, эм хоёрын тухай юу..? Тэр юу ч мэдэхгүй.

"Улирлын эцсийн шалгалт ойртсон. Илүү ч үгүй дутуу ч үгүй би та нарыг дүгнэх болно. Хангалттай дүн авсангүй гэж хаалгыг минь тогшихгүй байвал сайн байна.." эхний цаг Жонни өөрийгөө танилцуулсны дараа Ноён Мин ийн анхааруулсан. Түүний харц мөн над дээр тусаж байсанд гайхах зүйлгүй. Давтлага авахыг хүсээгүй өсвөр насны муу сурлагатан би ганцаараа биш. Тэр ингэж нухацтай ярих шаардлагагүй.

'Өөөүү сүүлийн цаг хөгжим судлал байсан. Чамайг намайг эсэргүүцэж байгаад гайхах зүйлгүй ээ . Гэхдээ юу гээч Жэсс. Чи удаан тэр хөгийн шаргал үст Ази новштойгоо зууралдаад байж чадна гэж бодохгүй л байна шүү..!'

"Нохойн гөлөг.." бувтнан түүнд хариу өгөхөөс ч бөөлжис минь зутгаж байв. Хоёр жилийн турш зөвхөн түүнд өгдөг байсан өөрийн цаг хугацаагаа ч үзэн ядаж байна. Явчихвал л үхэх юм шиг хайртай байсан нэгэн чинь яваад өгсөн ч чи түүнтэй байснаасаа илүү дээр амьдарч байвал 'баяртай' гэдэг үгэнд ч бас баяр байдаг гэдгийг ойлгоно. Жоннид зориулж би үүрд гэдэг үг өмнө нь залгасан ч догдолсондоо хашхичин гүйх болно. 'Үүрд баяртай'
Гэхдээ тэр гутлын уланд наалдчихаад салахгүй байгаа хөгийн бохь шиг л аашилж байна.

'Нийгмийг чиг хандлага тэднийг харах өнцөг хүн бүрт өөр өөрийн ...' Хатагтай Мишель ярьсаар түүнд анхаарлаа хандуулах гэсэн ч баруун талаас минь хэн нэгэн хараад байгаа аятай санагдсан учир тэр зүгт харцаа тусгахдаа анх ирсэн өдрөөсөө л 'Өлөгчин' нэр цээжинд наахыг хүссэн улаан үст учир битүүлэг тохуурхсан инээмсэглэл тодруулсаар балныхаа араар хөнгөн ширээ тогшин өөдөөс минь дунд хуруугаа гаргасанд би хөгийн үйлдэлд нь нүдээ эргэлдүүлэхээс өөр хийх зүйл байсангүй. Дэлхий тэр чигтээ яагаад хог шааруудаар дүүрч байгаад санаа минь зовж байна. Хэрэв дэлхий бөөрөнхий биш харин дөрвөлжин аль эсвэл хаа нэг хэсэгтээ өнцөгтэй гараг эрхсийн биет байсан бол би Жонни, Сэра өөр хэн ч бай гахайнуудыг тэр буланд нь чихэх байсан юм.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now