[19]

6K 643 72
                                    

..Хайр бол "Чамайг орхиж ганцаар ургахгүй, чиний зүрхнээс би өөрөө унахгүй.." тэр амлалт.

Хайр гэдэг хоосролын дайтай амгалан.
Хайр хүлээсний дайтай тийм эрх чөлөө.

"Зүрхэнд минь хайр хийж өгөөч Юнги.."би түүний нүд рүү ширтсэн чигээр хацарт минь байх түүний гарлуу толгойгоо налуулан өөрийн улайн хөрж ядсан гараа түүний гаран дээр тавин нүдээ аниад "Намайг ч бусад охид шиг ээ тэгж хайрлаж өгөөч." түүний хайрладаг нэгнийг би хараагүй гэсэн ч би мэддэг. Тэр байдаг тухай. Тэд.. Хэн мэдэх юм чиний үхэхийн дайтай хайрладаг нэгэн бусдынх, өөр нэгнийх гэх тодотголтой бол яаж чадна гэж. Эцсийн сонголт чи тэднийг хүлээж авах. Хүсээгүй ч хуваалцахаас өөр аргагүй миний амттан. Мин Юнги.

"Гуйя намайг авар.." нулимс аньсыг минь давж тийн доош урсахдаа шөнийн жиндүүхэн салхинд хөрж ядан газарт бууна. Би ахиад удаан айдас дунд байвал, ахиад жаахан л энэ дэлхийг ганцаар туулах юм бол тэсэхгүй байх. Би дотроо үргэлж л чимээгүйхэн хашхичиж харцаараа хэн нэгнээс намайг олоочээ хэмээн тусламж хүсдэг байсан. Хэн ч намайг анзаараагүй юм. Тэгээд л би хэлж байна. Мартахыг хүссэн ч зүрхнээс зуурчхаад тавихгүй байгаа тэр хүнд би хэлж байв.

"Чшш миний бяцхан Ло. Бүх юм сайхан болно." Ноён Мин чичирхийлж ядсан зовхин дээр минь зөөлөн үнэссэн чигээр 'зүгээр' шивнэн би түүний надад ойртсоноос үүссэн тэр дулаанд тайтгарч байв. Оргүй хоосон, бүр юу ч байхгүй, амьсгал, агаар ч байхаас тээр шаах тэр хөлдсөн цээжин дотор минь энэ хүн зулзаган мод нахиалуулах аж. Би эргээд бүтэн болсон юм шиг. Одоо л уушиг дүүрэн амьсгалж болох аятай.

"Яагаад хөл нүцгэн гүйж байсан юм. Бас хацар чинь зүсэгдчихсэн. Хэн нэгэн чамайг өвтгөө юу тийм үү..? Хэн байсан юм..? .." бид түүний байрласан зочид буудлын өрөөнд орж ирсээр Ноён Мин надад халуун шоколад өгөн тэрээр саяхан байснаасаа арай ширүүн төрхтэй болон надаас эцэс төгсгөлгүй олон асуулт асуух аж. Би үүнийг саначихаж. Түүний хүйтэн, ширүүн хандлагыг хүртэл ингэтлээ санах гэж. Би хариулж чадалгүй зүгээр л түүнийг ширтсээр сууна. Үсээ хар улаан туяатай болгон будаж ,засаагүй учраас аль эсвэл ийм байх ёстой юм шиг үс нь нүдрүү нь орж тэр унжсан үснийхэн цаанаас Ноён Мин-гийн харц бүр ч илүү ширүүн байх ба мөн би түүнийг үнэсэхийг хүсэх нь тэр. Туйлгүй ихээр. Хүсэл туйлдаа хүрнэ гэж байдаггүй байх. Анх түүнтэй учирсан цагаас л би туйлд хүрсэн, эцэст хүрсэн хүсэл гэж лав мэдрээгүй юмдаг. Түүний бүх зүйл, нүд, хамар, амьсгал, үсний ширхэг нь, товойх төвөнх, цагаан арьс нь, хурууныхан үе бүрт, ягаан уруулынх нь дэргэд байх жижигхэн үрчлээ нь хүртэл намайг туйлгүй хүсэлд унагаж байв. Би хүрээд , хараад ханахгүй байх. Мин Юнги. Би түүнийг Мин Юнги гэдгээр нь өөртөө үхдэл болсон ч аваад авсандаа орох тийм том эцэс төгсгөлгүй хүсэлтэй.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now