Би чиний төлөө үхэж чадна. Би чиний төлөө гэвэл булшнаасаа бас босоод ирье. Би чиний төлөө гээд үхэж чадахгүй. Эсвэл чи хүсээд би зүрхээ үлдээгээд үүрд явъя. Сар үүлсийн цаана ороход одод намайг чам дээр минь хүргэх замыг гэрэлтүүлж чадахгүй. Би од шүүрээд түүнийг гэрлийн чийдэн болгоё. Одод хол байна. Чи бид хоёр шиг. Дэргэд минь байгаарай. Хүйтэн байхад гараас минь атгаад л өгөөрэй.Хачин гэмээр өлмийгөө ч өргөөд аавынхаа гараас хөтөлж чадалгүй унадаг байхдаа сарыг аварга том дугуй талх аль эсвэл бяслагаас бүтсэн гэдэгт бат итгэдэг байв. Тэнд очоод иднэ гэж төсөөлдөг байлаа. Хэзээ ч юм цаг хугацаа гарын алгыг ар луу нь эргүүлэх хоромхон хугацаанд урсан өнгөрч аавын харцтай харц тулгарч чаддаг болсон хойно саран дээр бяслаг аль эсвэл дугуй талхны аль нэг биш дэлхийн хүмүүсийн илгээсэн асар их гуниг хуралдаж байдгаар төсөөлдөг болсон. Тийшээ гунигаа туучхаад энд сэтгэл зүрхгүй юм шиг амьдрах хүмүүс. Яасан ч гунигтай юм..
"Өөрөө өөрийгөө новш шиг мэдрэх. Биднийг учруулахын тулд ямар хүч үйлчилснийг мэдэхгүй. Гэхдээ би үүнийг үйлийн үр эсвэл шагнал гэдгийг мэдэхгүй эрхмээ. Магадгүй би хэн нэгнийг хүртэх эрхгүй байх. Би сэтгэцийн өвчтөн шиг нэг хариултаа таньд хэлсээр байна. Би давтсаар. Та залхахгүй байна уу..? " өрөө их бүүдгэр юм. Эгц дээрээс тусах тод шар гэрэл. Тэр эгц доош тусахаас өрөөг тэр чигт нь гэрэлтүүлэхгүй. Би мөрдөгч, байцаагч ,дэслэгч хэн ч бай өөрийгөө цагдаа хэлсэн ,хэлээгүй байсан ч магад өмссөн дүрэмтээс нь харж болохоор гуч гарам насны хоёр хөмсөгнийх нь хооронд ялимгүй үрчлээ үүссэн эрд яг энэ байдлаараа, яг энэ утгагүй хариултаа өгсөөр сар гаран болж байна. Би шүүгдэгч, гэмт хэрэгтэн, хохирогч гэдгээ мэдэхгүй. Хэн байх ч хамаа байсангүй. Бүх зүйлс дууссан. Амьдрал дуусаж байна.
"Хатагтай Никольс..?" түүний хоолой надаас залхсан эсвэл өрөвдсөн аястайд мэдэх юм алга. Ямартай ч энэ эр надад өөртэй нь нас чацуу охин байдаг тухай ярьсан. Намайг өөрт нь үнэнч байхын төлөөх сэтгэл хөдөлгөм яриа. Гэсэн ч надад хамаагүй шүү дээ. Түүний охин онц сурлагатан, цэвэр ариун нэгэн байхад би харин хөмөрчихсөн аятай л нэгэн. Нар тусахаа больсон, гарах бүрт хүйтэн байдаг. Дэлхий миний эсрэг. Би дуусгамаар байна. Амьдралыг, амьсгалыг.
Төрсөн өдөр минь намайг ухаангүй эсвэл ухаан орсон үед өнгөрсөн. Би одоо арван найман настай хог шаар болон өсөн дэвжсэн юм. Би бэлэг аваагүй. Цэцэгт мэндчилгээ, цөцгийтэй бялуу байгаагүй. Харин оронд нь би үхэж байсан. Би өөртөө үхлийг авсан юм. Амьдрал надад гээд зориулсан тэр бэлэг нь нүдэн дээр минь үхэх миний хайрладаг нэгэн л байв. Түүнд амьсгал байгаагүй, зүрхний цохилтыг нь сонсохын тулд би түүнд суулгасан аппаратад дуу өсгөгч залгах шаардлагатай гэмээр түүний зүрх цохилдог. Тэр зэвхий цайсан. Цэв хүйтэн. Аниргүй. Тэгээд л түүнээс хойш зүрхнээс зүүгдээстэй явах болсон тэр зураглал өдөр өдрөөр миний зуурч үлдсэн аминаас зулгааж, тэр зогсолтгүй хэмлэж байсан. 'Үхчихгүй дээ Жэсси' аргаа барсан хүний үйлдэл. 'Одоо ч боломжтой' хааяа бас ингэж боддог.
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...