Даваа.
Delectatio Morosa (Бодлоор хийдэг гэм)"Бие сэтгэл чилээсэн өдөр хоногийг
Би гуниг гутрал дүүрэн үдэж өнгөрөөнөм.."Нью-Йорк, Чикагод охидын бэлгийн бойжилтын дундаж нас арван гурван жил есөн сар байдаг бол хувийн онцлогоос шалтгаалан энэ нас арваас арван долоогийн хооронд хэлбэлздэг байна. Бяцхан Виржинийг арван дөрөв хүрээгүй байхад Эдгар түүнийг эдэлсэн. Эдгар түүнд алгебрын хичээл заадаг байв. Төсөөлж байна аа.
"Уйтгартай юмаа." би бувтнан нүднийхээ булангаар хажуугаас минь өнөөх л хүйтэн төв харцаар ширтэх шаргал үстрүү хяламхийн хараад хоолойгоо засан эргэдэг сандал дээрээ улам шигдэн суусаар үргэлжлүүлэв. Үнэндээ энэ зохиол эхлэл шигээ байгаагүй юм. Бид хэдийн арван нэгдүгээр бүлэг рүү орсон ч энд онц зүйл байсангүй. Арван нэгдүгээр бүлэг хүртэлх миний Гумберт бид хоёрын гурав хоног. Мөн үүнд юу ч тохиогоогүй.Бага залуу насандаа Гумберт Аннабеллд ухаангүй дурлаж , түүнээс асар их таашаалыг авдаг байсан ч үүнээс цааш түүний сэтгэлийг хөдөлгөх нэг их зүйл байсангүй. Аннабелл Гумберт хоёрын сүүлийн далайн эрэг дээрх жаргалаас дөрвөн сарын дараа Аннабелл гэдэсний хижиг өвчнөөр нас барсан. Энэ хэсэг бага зэрэг гуниглуулж орхисон ч ноён Мин гол дүрдээ л анхаарлаа хандуул гэж хэлсэн. Гумберт ердөө л өөрөөс нас хэт жаахан охидыг уранбай хэмээн нэрийдэж тэднийг харсан дариудаа нүцгэлж чаддаг тийм нэг хижээл насны эр. Тэр эхнэр авч өөрийн бяцхан охидыг хүсэх бусармаг хүслээ дарахыг хичээж түүнээс хэдэн жилийн дараа уйтгарт дүнсгэр Парисаас явах болоход түүний аваал эхнэр Валерия түүнийг цагаан цэргийн хурандаа байсан,богинохон тайрч зассан өтгөн живэр сахалтай загзгар Орос эрээр сольсон юм. Тиймээс Гумберт ганцаар Парисаас явсан. Гумбертийн амьдрал нэг талаараа уйтгартай. Түүнээс хойш тэр Ло-гийн эх Лоун Стритийн 342-т суудаг хатагтай Гейз болон хар арьст шивэгчинтэй танилцсан. Үнэндээ надад шивэгчний нэрийг цээжлэх хүсэл байгаагүй юм. Тэр Ло-г харсан цагаасаа хүссээр ирсэн. Тэгээд энэ хэсэг асуудал болж хувирсан. Ноён Мин..?? Тэрний хувьд би Ло бол тэр миний Гумберт шүү дээ. Гумбертийн тэр бусармаг хүсэл шиг Ноён Мин ч бас тэгж мэдэрдэг болов уу? Эсвэл энэ зүгээр л миний дүнгийн төлөөх давтлага уу? Энэ шаргал үст Ази эрээс болж би бүр гашилж гүйцэж байв.
"Хүүхдийн бэлгийн чиг хандлагын талаар судалдаг мэргэжилтнүүдийн бодлоор надад охидын сэтгэлийг догдлуулж ,зүрхийг чичрүүлдэг бүх шинж бий гэнэ. Миний эрүүний шугам цэвэрхэн, гар булчинлаг, дуу хоолой баргил, мөр өргөн ханхар. Түүнээс гадна би Логийн солиордог нэг жүжигчин гэнэ үү, гитар барьсан гуншаа эртэй төстэй ажээ." Ло зохиол доторх Гумбертийг өөрийн шүтэн биширдэг нэгэнтэй адилтгасан нь Ло ч түүнд хайртайгаас гарцаагүй. Миний дүгнэлт энэ л байна. Бодит амьдрал ном хоёрт зөрөлдөж байгаа нэг л зүйл байсан юм. Ноён Мин Юнги хэзээ ч Гумберт шиг намайг хүсэхгүйд л..
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...