[17]

5.6K 668 42
                                    

"Түүнтэй холбоо барьсан уу..?"

"Үгүй ээ.." хөлсөө арчсаар толгой сэгсэрсэнд "Хараал ид дүү чинь яваад сар болох нь.. Түүнээс ямар ч сураг чимээ алга амиа бодсон новш минь.." Жимин Жонгүг руу гартаа байх усны савыг шидсээр тэр бухимдаж байв. Жэсси явж бүх зүйл өөр болсон. Энгийн, хэвэндээ байна гэж бодсон бүхэнд өөрчлөлт орж байсан.

"Чи одоо жаргалтай байгаа юм уу ? Жонгүг.. Хариулалдаа..? Чи одоо илүү дээр байгаа юм уу гэж байна нохойн гөлөг минь..?" Жимин хашхичиж огтхон ч тайвширч чадахгүй байх нь тэр. Жэсс явснаас долоо хоногийн дараа Жимин мэдсэн юм. Эхэндээ Жонгүгийг өрөвдөж байсан ч одоо түүнийг үзэн ядаж байна. Тэр охин хараал идсэн өөр шиг нь тулааны урлагаар хичээллэж, хүссэн үедээ өөрийгөө хаашаа ч хамаагүй аваад явах чадваргүй шүү дээ. Гэтэл одоо тэр бяцхан охины тухай ямар ч мэдээ ,сураг алга байгаад л Жимин бухимдаж ,үүндээ галзуурч байв.

"Жимин тайвшир.." Намжүүн түүний цээжинд алгаараа тулан нүд рүү нь нухацтай ширтэн "Асуудал ингээд шийдэгдэхгүй. Бид дотно ч гэсэн. Энэ Жонгүгийн гэр бүлийн асуудал. Чи үүнд оролцоод байх шаардлагагүй.."

"Больж үз хён.." Жимин Намжүүний гарыг түлхсээр "Би энэ хөгийн амиа бодсон новшоос ч илүү тэр охинтой удаан байсан. Тэгээд л санаа зовсондоо галзуурах гээд байна. Тэр новшийн макнэгаас ч жоохон охин. Түүний бүх зүйл. Зүгээр л гадаа хөөгөөд гаргахад тэрний амьдрал зогсох болно. Ганц хөгийн үг хэлэхэд л нүдэнд нь гуниг хурчихдаг. Тэр төсөөлж байгаагаас чинь ч өрөвдөлтэй бяцхан охин гэж байна.."

"Хён та дурлачхаа юу..? " Жонгүг басамжилсан инээд тодруулан "Юнги хён, одоо та. Дараагийнх нь хэн байх вэ..? Та юу ..? "Тэрээр Тэхён руу харцаа шилжүүлсээр "Тэр охин бүх зүйлийг үгүй хийж байна. Харж байна уу..?" Жонгүгийг өгүүлбэрээ дуусгав уу үгүй юу түүний шанаанд цохилт ирсээр "Харин чи макнэ. Чамд юу болсон юм..? Чи л бүхнийг орвонгоор нь эргүүлж байна. Цаашдаа амныхаа хэмжээнд чалчиж байсан чинь дээр байх шүү.." Тэхён түүнийг заамдах гараа тавихдаа түүнийг хойш түлхэн холдсоор Жиминийг авсаар тэд бэлтгэлийн заалнаас гарах бол Жонгүг эргэн бэлтгэлдээ орох гэж ринг рүү авирсаар Намжүүн "Чи өөрийгөө сайн байна гэж бодож байна уу..? Жонгүг. Чиний цохилтууд муудаж, харц чинь үхэж байхад ч чи өөрийгөө сайн байна гэсээр байх уу..? Ийм байдлаараа чи хэзээ ч аврага авахгүй. Үргэлж бэлдсэн учраас л тэр бэлтгэл байдаг гэж бодоо юу..? Би тэнэг биш. Тэхён ,Жимин хоёр сэтгэл хөдлөлдөө хэт автаад анзаараагүй байж болох ч би чамайг харсан. Чиний дүүдээ санаа зовж байгааг би мэднэ. Зүгээр л түүн рүү залга. Энэ тийм ч удахгүй. Ганц чи ч биш тэр ч бас эмээгээ алдсан макнэ. Битгий амиа бод. Өдийг хүртэл би чамд үүнийг заагаагүй. Хэрэв энэ чигээрээ байсаар байх бол би чамайг аваргын шатанд оруулж чадахгүй. Чамд тийм сэтгэл зүй байхгүй байна. Тиймээс бэлэн болсон үедээ эргэж ирээрэй. Одоо яв гэртээ харь. Хөгийн юм.." Намжүүн хүрмээ сандлын түшлэгээс татан авч хаалганы бариулаас барьсан чигээр эргэн дэвжээн дээр цааш харан чимээгүй зогсох дүүгээ харсаар "Бусдыг өвтгөсөндөө уучлал эрэх ичмээр зүйл биш. Тэр охин чиний төлөө учраас л чиний үгэнд ороод явсан хэрэг. Энд бахархаад байх зүйл байхгүй. Зүгээр л бардам зангаа хаяад түүнийг авчир. Бас ах нараасаа ч мөн уучлал хүс. Тэдний сайхан сэтгэл рүү ус цацаад чи муу явахаас сайнд бол хүрэхгүй. Уучлал хүсэхэд бардам зан шиг хэрэггүй зүйл хаана байна. Сайн бодоод үзээрэй макнэ." Намжүүний гарах чимээг сонссон Жонгүг саяхан атгаж байсан гараа суллан ,нүдээ хурдан хурдан анивчин уйлахгүйг хичээх аж. Намжүүн бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн. Өнгөрсөн дахь бодлогогүй гаргасан сэтгэл хөдлөл одоо түүнийг тарчлааж байна. Ганц тэр биш Жэсс ч мөн гэр бүлээ алдсан шүү дээ. Тэгээд эцэст нь тэд л бие биедээ байсан. Гэхдээ Жонгүг явуулчихсан. Одоо тэр ганцаардаж байна. Асрамжид байсан үеийн мэдрэмжээ тийм ч их мэддэггүй учраас Жонгүг ганцаардахын зовлонг мэдрээгүй өссөн. Гэхдээ одоо тэр зүйл энд байна. Түүнийг бүхэлд нь ороочихсон.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now