[25]Vol.3. Жэсси

4.1K 460 46
                                    

Аргагүй байсан. Арга байгаагүй гэдэг. Аргагүй учраас л энэ замыг сонгосон хэрэг. Миний аргагүй сонголт буруу байгаагүй. Тэгж л итгэнэ. Ирээдүйд өгсөн итгэлд харуусах хугацаа нь ирдэг ч юм уу. Байхгүй л биз. Бас л тэгж итгэнэ. Өөрөө л алдарчихгүй бол итгэл ,итгэл хэвээр урам хугалахгүй.


   "Хатагтай Никольс гэхдээ.."  Доктор Ноён Эдгар шинжилгээ ерэн долоо аравны гурван хувь таарч донор болох бүрэн боломжтой гэх хавтастай танилцсаар түгшсэн харагдах бөгөөд би түүний үгсийг үргэлжлүүлж чадалгүй "Би арван найман настай."  гүнзгий авсан амьсгалаа аажуухан гаргаад Ноён Эдгарийн ширээний өнцөгт байрлуулсан гэр бүлийнх нь жижигхэн жаазтай зургаас харцаа салган "Би өөрийн хувь хүний хувьд шийдвэр гаргах хангалттай насанд хүрчихсэн Ноёнтоон." Би эргэн өнөөх зурагт харцаа тусгав. Ноён Эдгар түүний мөрөн дээр суусан таван юм уу зургаан настай болов уу гэмээр ягаан бошинзтой үзэсгэлэнтэй охин. Бяцхан охин аавынхаа ногоон хүрэн нүдийг дуурайж. Харин түүний дэргэд дунд сургуулийн гэмээр насны хүүгээ хөтөлсөн мөн л үзэсгэлэнтэй эмэгтэй. Охин аавыгаа дуурайсан бол хүү нь ээжтэйгээ тун ч адилхан аж. " Энэ тухайд гэр бүл.." Ноён Эдгарийн яриа ахин зургаас харцаа салгахад хүргэсээр би бушуухан хариулж орхив. "Хэн ч мэдэх ёсгүй. Энэ хуульд заалттай байсан." Өнөөдөр би хачин гэмээр сандарсан бас түргэн ярьж байв. Хэн ч мэдэж болохгүй.Мөн би өөрийн сэтгэл зүйчтэйгээ харилцах хугацаандаа түүний танилаас хуулийн зарим нэг зөвлөгөөг авч чадсан юм. Хувь хүн өөрийн шийдвэрийг хамгаалах бүрэн эрхтэй хэн ч үүнд ойртож чадахгүй. Доктор Ноён Эдгар гуниг хурсан харцаар ширтсээр илүү зүйл хэлсэнгүй. Тэр бидний тухай мэдэх болохоор уу..?

Зүрх нь секунд бүрд үхэж байгаа өөрийнхөө хайр дурлалд зүрхээ өгч хайрлах гэсэн арван наймт. Би үүнийг өөрийн амьдралын хамгийн зөв шийдвэр хэмээн өөртөө өдөр бүрт шивнэж, өдөр бүр би Юнгиг харах бүртээ тэр шийдвэртээ бат итгэн инээмсэглэдэг байв. Харин утгагүй инээмсэглэл бүрийн минь төлөө Юнги алган дээр минь үнсэнэ.Энэ миний хэдий хүртэл зуурч чадах мэдрэмж бол.

Бага сургуулийн гурав дугаар ангид ордог жил англи хэл уран зохиолын багш бидэнд "Мөрөөдөл" зохион бичлэгийн сэдэв өгсөн. Хүүхэд бүр өөрсдийн хүссэн бүхнээ бичиж байсан санагдана. Хатагтай Стелла хүүхэд бүрийн мөрөөдөлд тэдний ирэх ирээдүйн тэр гэнэн бодолд нь алга ташин инээмсэглэж урмыг үгсийг хэлэх аж. Муурны харшилтай ч мууртай болохыг хүсдэг Эмма, ангийн хамгийн том биетэй учраас атаман болохыг хүссэн Зак ,мөхөөлдсийн үйлдвэрийн эзэн Жоржи, аавыгаа архинаас гаргахыг хүссэн Чарли, эрвээхийн далавчтай Сара гээд ангид байх бүхэн л хүсэл мөрөөдлөө хоолой нийлүүлэн "би, би.." гэж гараа өргөн хариулж байхад тэр дунд гараа өргөлгүй номхон суусан нь зөвхөн би байсан юм. Үнэндээ надад бичих зүйл ч байгаагүй. Хангалуун амьдардаг байсан учраас байж болох магадгүй. Эцэг эхийн минь үхэл ирсэн ч ,Тонни надад гар хүрч, Жонни араар минь тавьдаг байхад ч би мөрөөдөл мөрөөслийн талаарх бодол өөртөө тээж тархиа өвтөгдөггүй байсан юм. Тэгэхдээ хачин зүйл болж би Ноён Мин Юнгитэй учирсан анхны өдрөөсөө нэг зүйлийг тасралтгүй бодож эхэлсэн. Хариа нь мэдээж Мин Юнги. Хайр гэх мэт мөрөөдөл биш. Ердөө хоёр үг.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now