Миний оршихуй юутай уйтай вэ?
Чамтай уулзсан эхний таван минутад л би энэ бүхэн хорвоо ертөнцийн жигтэй даажигнаан уу гэж бодсон минь үнэн. Гэвч одоо....
Өгүүлэн хэлэх бэрх юм. Чи миний үг, хүртэхүйн тоосонцрыг цэцэг аятай гөвөөд хаячих шиг боллоо. Чи хичнээн хайр булаам бэ..?Тэргүүн дэвтэр.
|
Лолита ,амьдралын минь гэрэл гэгээ,биеийн минь халуун илч. Нүгэл хилэнц минь, амин сүнс минь. Ло-Ли-Та гэхэд хэл тагнай дээгүүр гурав алхаж ,гурав дахь дээр нь шүдэнд тулна. Ло. Ли. Та.
Тэр минь өглөөд таван фут өндөртэй ,өрөөсөн оймстой зүгээр нэг Ло байсан сан. Дараа нь урт өмдтэй Лола болсон. Сургууль дээрээ Долли байв. Албан бичиг дээрээ Долорес гэж бичдэг сэн. Миний өвөрт бол цаг ямагт Лолита байлаа.
Түүний өмнөх төрөл гэж байсан болов уу.? Байсаан. Байлгүй яах вэ.. Түүгээр ч үл барам хэрэв би тэртээ нэгэн зун анхны төрөл болсон жаал охинд дурлаагүй бол ерөөс ямар нэг Лолита үгүй байх сан. Тэнгис далайн хөвөөнд тэр нэгэн гүнлэгт(Бараг л Погийн зохиолд гардагчлан) гэдэг шиг.
Энэ маань хэдийд сэн билээ ,аан?
Тэр зун би хэдтэй байсан шиг Лолитагийн төрөхөөс мөн төдий жилийн өмнө юм байна. Хүүрнэл зохиолын зугаатай сонины тухайд алуурчинд хэзээд найдаж болно.
Эрэгтэй,эмэгтэй тангарагтан шүүгч нар аа! Нэгдүгээр үзмэр бол Эдгарын учир мэдэхгүй, үтэл бэртэгчин, ариун буянт жигүүртэн Серафимтны тэгтлээ атаархаж байсан тийм нэг юм бий... Энэ үүргэний хонгорцгийг сонирхогтун.Тэргүүн дэвтэр.
|
Бүх зүйл бодсоноос тэс өөр болж өнгөрсөн. Учрана гэж бодоогүй учрал тосоод авахад би гацаж орхив. Амьсгал орсон хэрнэ ,эргэж гарсангүй. Тэр уушиг ,зүрхийг өөрөөрөө дүүргэж байв. Миний бяцхан Ло.Миний бяцхан Жэсс. Би чамайг хэрхэн хайрлах билээ.
......... Хачин их ганцаардал, хачин их айдас, уй гуниг л намайг бүрхэж байна. Яг яахаа огт мэдэхгүй ч юм шиг, эсвэл тун сайн мэдэх юм шиг. Өөрийгөө ч гүйцэд ойлгож чадахгүй.
'Хээе юу бодож байна.."
-Хувь тавилангаа, намайг угтах ирээдүйг..
" Би ч бас.." Юнги өөрөө өөртөө зөөлөн шивнэсэн чигээр Lincoln-ы өргөн чөлөөгөөр зуршил болсноороо хар кофегоо шимсээр алхах аж.
"Тэгээд би нэг зүйлийг тун ч сайн ойлгов.' Амьдралд хэзээ ч битгий ам гар. Хэзээ чадахаас дээд хязгаарт бүү итгэл найдвар хүлээлт үүсгэ. Бусдад бүү амла. Энэ миний хувьд гунигтай төгсгөл авч ирдэг. Магадгүй чамд ч бас ийм байх..' Би сайн эсвэл муу хүн. Хэн болж,хэн болон бүтээгдэж байгаагаа ч мэдэх юм алга. Тун ч өрөвдөлтэй, тун ч ганцаардмал. Идэхээсээ ч, тайван унтхаасаа, жаргалтай инээмсэглэхээсээ ч айна. Гэсэн ч итгэл үргэлж бий. Мөрөөдөл одоо ч оршсоор. Болдог бол бүгдийг нь аваад өөр дээрээ асгахсан..."
YOU ARE READING
Lolita|myg||mgl/ Complete/
RomanceАлдахаас өмнөх эхний ухаарал. Чиний сүрчгийг зүүд шигээ санасан таван зуу дахь удаа...