[12]

6.1K 662 39
                                    

"Ночу бороо орж байна шүү дээ. Эмээ дараа нутагруугаа явж болохгүй юм уу..?" Жонгүг эмээгийн ачааг дуудлагын таксинд хийсээр орж ирсний дараа би санаа зовсоор хаалганы дэргэд бараг л дэвхцэх аж.

"Эмээ жил бүрийн яг энэ өдөр нутагруугаа явдаг юм. Байгалийн гамшиг, дэлхийн сүйрэл, цунами, газар хөдлөлт хэзээ ч тэр хөгшин хатагтайг хорихгүй. Хэлж байгаагүй ч түүнд шалтгаан байдаг байх. Жэсс. Одоо байгаа, ..тэрнээс өмнө нь ч ийм л байсан. Эмээ өглөө сэрэхэд л хаа нэг тийшээ явчихдаг. Хонгор минь чи дасах хэрэгтэй.." Жонгүг норсон цамцаа угаалгын сагсруу шидсээр "Би зүгээр л сагсан бөмбөгийн тамирчин болох байж шүү. Micheal Jordan хүртэл миний чадварт-"

"Амаа тат макнэ.." Ноён Мин нойтон үсээ арчиж байсан цагаан алчуураа Жонгүгийн нүүрлүү нь шидсээр "Чи надтай тогломоор байна уу..?" тэрээр гараараа үсээ хөнгөн сэгсчин хөмсгөө өргөсөөр асууж "Хүссэн зүйл дээрээ бооцоо тавьцгаая.."

"Киаахх хён. Та үнэхээр итгэлтэй байна шүү. Болж байнаа. Хүссэндээ. Харин сүүлд нь битгий амаа бариарай..Би таныг харж байгаа шүү.." Жонгүг хоёр хуруугаа гозойлгон өөрсдийнхөө нүдрүү заах хөдөлгөөн хийсээр цааш гүйх бол Юнги зөөлөн инээмсэглэсээр "Харин чи амаа барив даа дүү минь. ."тэрээр талхан дээрээ гүзээлзгэнийн чанамал анхааралтай түрхэх охин руу харсаар "Би чиний төсөөлөө ч гүй зүйлийг хүсэх ч юм бил үү.."

"Эмээ та заавал холбоо бариарай за юу..? Та үнэхээр их явж байна. Би үнэхээр эмээтэй эсэхдээ ч эргэлзэж байна..." Жонгүг бидний дээрээс шүхэр барин зогсож харин би өмнө минь зогсох хөгшин эмэгтэйд гомдолсоор эмээ "Санаа тавьдаг ийм сайхан охинтой байх үнэхээр сайхан юм. Энэ золиг.." Жонгүг руу заан "Намайг явах бүрт юу ч хэлдэггүй. Бүр юу ч шүү. Зүгээр л за баяртай. Тэр хэнийгээ дуурайгаад тийм болчихдог байна.."

"Яа хатагтай Пак та арайчдээ..Би яасан юм..?"

"Эмээгээ яа гэж юу гэж байгаа юм..? "эмээ ярвайн Жонгүг руу муухай харсаар эргэн өмнө нь зогсох миний гарнаас зөөлөн атган "Эмээ нь сайн байх болноо. Битгий санаа зов. Харин энэ удаадаа та хоёрыг харуулах хүнтэй үлдээж байгаадаа их баяртай байгаа шүү.."

"Хэн..?" би гайхсаар "Арай Ноён Мин үү..?"

"Хён уу..?" Жонгүг бид хоёр зэрэг хариулсаар "Эмээ болж үз. Тэр хүн цагаа тулахаар үнэхээр тархигүй.."

"Чиний тархи тэгээд байдаг юм уу..? Золигийн хүүхэд.." эмээ бидэнд хэрэгтэй зүйлсийг захисаар хамгийн сүүлд Жонгүгийн гарт дугтуй атгуулаад "Хаа нэгтэйгээс мэдэгдэл ирсний дараа нээж уншина шүү.. Өмнө нь уншвал үхнэ гэж мэдээрэй.." тэр тэгж хэлээд явсан юм. Тэнгэр дуугарч, цахилгаан цахисаар. Өглөөний есөн цаг ч гэлээ яг л шөнө дунд шиг тэнгэр харанхуйлах аж. Эмээ явсан болохоор сэтгэл бага зэрэг таагүй санагдана. Эсвэл тэр хүнтэй дэргэд байгаа болохоор ч байж магадгүй.

Lolita|myg||mgl/ Complete/Where stories live. Discover now