9. "Эксо-гийн тоглолт"

1.4K 127 1
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
Би шүршүүрээс гарч ирээд гэдсээ гаргасан подволк, юбка өмслөө. Өнөөдөр бол Маш чухал өдөр. Эксо-гийн тоглолт болох өдөр бөгөөд би Хайрт Минхён-тайгаа явна. Эмчийн өрөөнд тэрнийг цуг явах уу гэхэд нь тоглож байгаа байлгүй гэж бодсон ч үгүй байжээ.

Тэр хараахан ирээгүй байгаа ч би догдлоод зүгээр сууж чадахгүй нь ээ. Би бага зэрэг үнэртэй ус цацаад доош буухад аав, "Хэн нэгэн сайхан ааштай байх чинь"

Би бахархалтайгаар, "Тийм ээ, сайхан ааштай байна."

Ээж, "Гоё хувцасласаныг бодоход болзоонд явах гэж байгаамуу?"

"Мхн. Эксо-гийн тоглолтонд явах гэж байна." Би баярлаад бараг нисэх нь холгүй хэлэв.

Ээж дахиад, "Хэнтэй? Жиминтэй юу?"

"Ээж! Гоё байхад битгий уур амьсгал эвдээд бай!"

"Айгүү, би чамд л санаа зовж байна. Чи тийм сайн хүүхдийг өөр хаанаас л олохгүй шдээ."

"Та тэрнийг ямар гэдгийг нь мэдэхгүй болохоор л тэгж байгаан."

Ээжтэй ярьж байтал утас дуугарлаа. Авахгүй бол миний амьдрал дуусчих юм шиг л хурдан авав.

Би сандран, "Сайн уу"

"Сайн уу Минсо, гараад ир. Би үүдэнд чинь ирчихлээ." Минхёныг харилцуурын цаанаас хэлэхэд нь би, "За би одоо гарлаа." Би түргэхэн шиг утсаа таслаад гутлаа өмсчихөөд ээж аавд байртай гэж хэлээд гарав.

Машины хаалгыг онгойлгоод суухдаа би, "Өдрийн мэнд!" Минхёныг Эксо-гийн цамцыг өмссөн байхыг хараад жаахан гайхсан ч ямар эгдүүтэй харагдаж байсан гэж санана?

Минхён догдолсон аястай, "Бэлэн үү?"

Би мөн л догдлон, "БЭЛЭЭН!! ЯВЦГААЯ"

Жиминий талаас
"Пак Жимин, секунд тутам утасны дэлгэц рүү эсвэл толинд өөрийгөө харахаа боль"

"Яасын, энэ утас миний царайлаг байдлаас болоод эвдэрчиж магадгүй гэж үү? Би ээж рүү нүдээ ирмэхэд ээж, "Жимин-аа, Чи ямар Жин биш дээ."

"Ээжийн чинь зөв." Аавыг жолоочийн суудлаас инээн хэлэхэд би, "Ээжээ! Би таны хүү шдээ, Жин хён биш!"

Ээж надаар тоглон, "Заза миний хүү ч гэсэн царайлаг юм байна."

Аав Минсо-гийн гэрийн урд машинаа тавиад, "Ирчихлээ."

Хатагтай 2-р байр одоо юу хийж байгаа бол?

Минсо-гийн аав ээж 2 хаалга онгойлгоод, "Өдрийн мэнд, Ноён Пак, Хатагтай Пак." Минсо хаана байна?

My playboyWhere stories live. Discover now