31. "Өвдөлт"

1.4K 110 8
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
Хавдсан нүдтэй арай гэж сэрлээ... Хэзээ хамгийн сүүлд ингэж орондоо уйлснаа ч санахгүй нь.

Ширээ дэрлээд хичээл эхлэх хонх дуугарах хүртэл хэдэн минут түр амрах гэтэл хүүхдүүд нэг нэгээрээ орж ирсээр анги чимээтэй болж эхэллээ. Гэвч толгойд минь Жиминий хэлсэн үгс л эргэлдэнэ.... Тэр намайг үзэн ядаагүй байгаасай л гэж хүсэж байна. Өөр хүсэх юм ч алга.

"Балаа үлдээгээд бусдыг нь далд хийгээрэй. Одоо та нараас шалгалт авна" хэмээн Профессор хэллээ.

Үхх, миний толгой яг одоо ажиллахад тохиромжтой цаг гэж бодохгүй байна.

Толгойгоо ширээн дээрээс автал нэг хүн байхгүй байгааг төвөггүйхэн олчихлоо.
Жимин!

Профессор ч бас анзаарсан бололтой, "Өө Жиминд юу тохиолдоо вэ? Уг нь шалгалттай өдөр хэзээ ч тасалдаггүй хүүхэд дээ."
Энэ арай надаас болоод юм биш биз дээ?

Зохиолчийн талаас
Жиминийг 2-р цагийнхаа хичээл дээр юу ч болоогүй юм шиг ирж байхад нь BTS, "ЯА Жимин! Чи өглөө хаана байж байгаад одоо ирж байгаан?"

Жимин ямар ч царайны хувиралгүй, "Ирмээргүй байсан юмаа"

Жин-ий ээжийн зан араншин нь идэвхжин Жиминийг эргүүлж тойруулж хараад, "Зүгээр үү? Өчигдрийн зодооноос болоод энд тэнд чинь өвдөөд байгаа юм биш биз?"

"Үгүй ээ, зүгээр. Би одоо анги руугаа явлаа. Хичээл тараад уулзъя." гээд хүндээр санаа алдлаа.

BTS Жиминийг хараад нэг нэгнийхээ чихэнд шивнэцгээнэ.
"Ямар нэг юм яалтачгүй буруу болчихоод л байна даа. Эсвэл өчигдөр Минсо-д сэтгэлээ илчлээд татгалзчихсан юм болов уу?"

Жимин гэнэт байрандаа зогсоод эргэж харангуутлаа, "Та нар амаа татчихаж болох уу?! Надад ч гэсэн чих гэж байдаг юм ш дээ"

"Уучлаарай...." Тэхён эхэлж уучлалт гуйгаад, "...Гэхдээ энэ үнэн үү? Чамаас татгалзсан гэдэг нь?"

"Тэрний талаар яримааргүй байна." Өчигдрийн тухай санах болгонд л Жиминий зүрхээр хатгуулан өвдөнө. "Бас Минсо-гийн тухай ч гэсэн ярихгүй байцгаая! Нэрийг нь хүртэл сонсмооргүй байна."

Жиминийг ингэж хэлсний дараа уур амьсгал чимээгүй болцгоон Жимин-ээс бусад нь нэг нэгэн рүүгээ асуулт эрсэн харцаар харахаас өөр юу ч хийсэнгүй.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora