24. "Ethan"

1.2K 114 3
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
Жиминий урд суудаг ганц хичээлийнхээ анги руу явж байна гэхээр хөл минь тархиа даган удааширч байлаа.

Өчигдөр болсон бүх зүйлсийг дурсамжаасаа арилгамаар байгаа ч боломжгүй шүүдээ. Би яаж Жиминийг үнсэж чадав аа?! Айшшш

Анги руу ороод хамгийн түрүүнд Жимин над руу нүүрэндээ багахаан инээмсэглэлтэй харж байхыг олж харлаа.

Намайг харцаа түрүүлж салгах хүртэл бид 0.0000001 секунд ширтэлцсэн юм. Үнэхээр эвгүй байна.

Зохиолчийн талаас
*Тэр өнөөдөр их хачин байх чинь*

Жимин багшийн тавих лекцэнд төвлөрч өгөхгүй байх шиг харагдах бөгөөд толгойд нь урд нь суух охин л бодогдож байв.
Ихэнхдээ энэ 2 л ангийг чимээтэй болгодог гэхүүдээ. Тэр 2 нэг бол муудалцаад л эсвэл нийлээд хов жив ярьдаг ч өнөөдөр анги чив чимээгүй байлаа.

"За залуусаа, өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Тарж болно."

Профессорыг ингэж хэлэв үү үгүй юу Минсо шууд л цүнхтэй номоо шүүрээд хаалгаар хэдхэн секундад л гараад явчихав.

"Минсо-"

Жимин дуудах гэсэн ч нэг алхам хочорчихлоо. Босоод яг явах гэж байтал.... Минсо-гийн сандал дээрх зүйл дээр харц нь тогтов. *Тэнэгээ, чи тооны машинаа үлдээчихсэн байна. Надаас тэгж их зайлсхийгээд байлуу?*

Минхэ Минсо-г шүүгээндээ хэрэггүй номнуудаа хийж байхад ирж хажууд нь зогсоод, "Хачин л юм даа. Жимин хаана байна?"

Минсо Жиминийг нэрийг сонсоод л улаан лооль шиг улайчихсан ч тэрийгээ нуун, "Мэдэхгүй ээ, яагаад надаас асуугаад байгаан?"

"Та 2 чинь хичээлийн дараа байнга л хамт явж байдаг биз дээ"

"За тэр ч яахав өчигдрийн болзоо ямар байсан~? Ямар нэгэн гомдол сонсоогүйг бодоход бүх зүйл зүгээр байсан тийм биз?"

"Зүгээр байсаан" Минсо харцаа өөр тийшээ шилжүүлээд, "Бас юу ч болоогүй"

"ЮУ Ч БОЛООГҮЙ??........чи худлаа л яриад байна даа"

"Үгүй ээ" Минсо шүүгээгээ хүчтэй хаахад Минхэ жуумалзсаар, "Би чиний худлаа ярьж байгаа үгүйг мэдэхгүй гэж бодоо юу? Ямар нэгэн сонирхолтой юм болчихсон болоод л чи хэлэхгүй байна!"

My playboyWhere stories live. Discover now