14. "Бусан" (1)

1.4K 103 0
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Юу вэ?" Онгоцонд Жиминийг хараад би тэрүүгээр нэг чарлалаа. "Яагаад хажууд сууж байгаан?"

Жимин шууд л,"Надаа ямар ч буруу байхгүй, Минхэ л надаа энэ тасалбарыг өгсөн шд"

Би Минхэ-г Хусогтой 2 эгнээний урд сууж байхыг хараад, "ЯА! МИНХЭ!"

Минхэ амандаа "Намайг уучлаарай, нэгэнт л ингээд таарчихсан юм чинь одоо яая гэхэвдээ." Ингээд л Минхэ-д итгэх хэцүү байдаг байхгүй юу.

Жимин нүүрэндээ бяцхан инээмсэглэлтэй над руу ширтээд байхаар нь нөгөө тийшээгээ харлаа. Нислэгийн үеэр үл тооход л болно Минсо, нээх удаан нисэхгүй шдэ.

Тэхён Жонгүг 2 урд талын суудлаас гэнэт "Сайн уу?" гэхэд нь цочсондоо нүд минь бүлтэрчих шахав. Хойд талаас Шюга, "Яа! Чимээгүй бай унтмаар байна." гэж орилохоор нь хойшоо харахад Жин, Шюга, Намжүүн 3 сууж байна. Айгүү онгоц хөөрөөчгүй байхад энд нэг хүн унтах гээд байж байдаг гэнээ.

Жимин, "Хатагтай 2-р байр баярлаж байна уу явах гэж байгаадаа?" Тэр яг л миний хоч Хатагтай 2-р байр юм шиг л дуудах юмаа.

"Мэдээж" Би хариулаад, "Чи тэнд өссөн юм чинь надаас илүү баярлаж байгаа биздээ?"

"Мхн." Тэр толгойгоо дохиод, "Зүгээр л их санасан байна." Аан тийм байх л даа, би бүр мартчихаж. Бид 2 Сөүлд хамт цэцэрлэг, бага сургуульд явж байсан. Тэгээд тэр дунд сургуульд байхад Бусан руу нүүгээд их сургуульд ортлоо бид 2 дахиж тааралдаагүй.

Би сониуч зандаа дийлдэн, "Ахлах сургууль чинь ямаршуухан байсан?"
"Уйтгартай." Тэр онгоц хөөрөхөөр бэлдэн хөдөлж эхлэхэд цонхоо нээнгээ ингэж хэлэв.

"Яагаад?" Яагаад уйтгартай байсан гэж? Би уг нь эндээс яваад бүр олон гоё найзуудтай болоод гоё л байсан байх гэж бодсон шд.

Тэр энгийн л хариулт өглөө. "Тэндхийн хүмүүс нь таалагддаггүй байсан юм."

"Чи өнөөдөр олон асуулт асууж байх чинь." Надруу ёжилсон байртай хараад, "Намайг сонирхоод байна уу даа?"

"Тийм юм хэзээ ч болохгүй болохоор би чамд жоохон нойрны эм өгч болно шүү, тэгээд чи зүүдэндээ мөрөөдөөд явна биз." Хөөрхөн хоорондоо юм ярилцчих гэхээр дандаа л ингэж байх юм.

Би нүдээ аниад өөр тийшээ хараад, зүүдний орон руугаа явахад бэлэн болж байтал Жимин, "Хөөе би тоглож байсан юмаа битгий унтаарай, би уйдаад байна шдээ" хэмээн гонгинохыг нь сонссон ч үл тоолоо.

My playboyWhere stories live. Discover now