15. "Бусан" (2)

1.2K 97 0
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
BTS-ийн хажуугаар өнгөрөх бүх охид л нэг ижил зүйлийг залхтал хэлэх юм. "Тэд нар үнэхээр царайлаг юмаа."

Нэг охин холоос BTS ажиглангаа, "Хэрэггүй зүйлд мөнгөө үрээгүй бололтой"

"Воахх, тэр ягаан усны хувцастай охин хөөрхөн юмбэ?" гээд л тийрэлтэт завин дээр аваачих гэж байгаа харцаар ширтэн хэлэхэд нь Минхэ, "Намжүүн? Чи арай ингэх гэж дуран авчирсан юм биш биз дээ?"

Намжүүн ичихчгүйгээр, "Мэдээж,өөр юунд ашиглах юм?"

"Би найз охинтойгоо ирсэн ч болоосой." Жин чимээгүйхэн далайг ширтсээр, "Даанч алгадаа"

Жонгүг тоглон, "Та хөгшин бас сул биетэй болохоор аргагүй шд"

Тэхён эргээс далайн замаг таслаад, "Сайн байна уу? Нэрийг чинь асууж болохсон болов уу?" гэв.

"Би унтлаа. Битгий сэрээгээрэй" Шюга сандлаа налаад нүүрэн дээрээ алчуур тавингаа ийн хэлэв.

Хусог Минхэ-гийн гарнаас бариад, "Явж жоохон хөгжилдье хайраа!" гээд ус руу ороход нь Жимин, "Яа! Минсо хаана байгаан?" *Би түүнийг өчигдрөөс хойш харсангүй*

Нөгөө 2 эргэж хараад Минхэ, "Тэр 30 минутын өмнө л сэрсэн. Одоо удахгүй ирчих байхаа"

Минсо-гийн талаас
Ойролцоогоор 30 секундын дараа цахилгаан шатанд суун нэг давхарт буугаад л, "Сайн уу!!!" Цахилгаан шатнаас буухад Минхён үүдэнд нь зогсож байхыг хараад сандарч эхлэхэд Минхён дулаахан инээмсэглэл тодруулан "Сайн уу Минсо-аа" Хэн нэгнийг хүлээж байгаам шиг харагдаж байна.

"Өглөөний мэнд!" Яасан ч эелдэг залуув дээ.

Би, "Хамт далайн эрэг явах уу?" хэмээн асууснаа бага зэрэг харамсан зогсож байтал тэр толгой дохив.

Явж байхдаа түүнийг гартаа ямар нэгэн юм барьсныг анзаарахад, "Ах, энийг чамд" гээд шинэхэн нарийн боов өглөө. Минхён үнэхээр сайн ажигч юм байна.

Би аваад, "Баярлалаа" гэж хэлэн нэг захаас нь хазав. Минхён л өгч байгаагаас хойш амттай байхгүй яахав дээ.

Би гэнэт энд ирсэн шалтгаанаа санав! Би түүнд сэтгэлээ илчлэх гэж л ирсэн шүүдээ.

"Минхён-аа, чи орой завтай юу?"

Минхён өөрийнхөөсөө хазангаа, "Хмм завтай л байх, яасан?"

Эрэг дээр ирснээ мэдээд би, "Надад чамд хэлэх чухал зүйл байна, тэгвэл орой 10:00 гээд тэр саравчинд уулзъя"

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora