39. "Хэн бэ?"

1.2K 135 1
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Чи хэн бэ?" Минсо урд нь байх танихгүй залуугаас гайхан асуухад Жимин-ий царай нь хувхай цайн сандарсандаа, "Минсо-аа, Жимин байна. Пак Жимин. Найз залуу чинь байна."

"Уучлаарай...... Би юу ч санахгүй байна...." Минсо хэн гэдгийг нь санахгүй байгаад муухай санагдан хэлэх үгээ олж ядна.

Жимин, "Минсо, боль. Хөгжилтэй биш байна шүү."

"Хм?"

"Юу болоод байгаа юм?" Жимин толгой гудайлган зогсох зургаан залуугаас асуухад тэд ч бас урам хугарсан хоолойгоор, "Тэр биднийг ч бас санахгүй байгаа."

"Байж боломгүй юм? Тэр энэ сайхан царайг санахгүй байна шүү дээ!" Жин өрөөгөөр нэг орилж чарлалаа.

Гэтэл Жимин-ийг нэг зүйл толгой дундуур нь дэвслээд авах шиг л болов. Тэр шөнө толгойноос нь гарч байсан цус.......
Яалтачгүй тархинд нь ямар нэгэн гэмтэл учирсан бололтой. Тэгээд л ой санамжаа алдчихаж.

"Үгүй ээ." Жимин үнэхээр айж байгаа гэдэг нь харцнаас нь л илт байв. Тэрээр Минсо-г сэрсэнд баяртай байгаа ч, өөрийг нь ул мөргүй мартчихна гэж бодоочгүй.

Жимин хоёр мөрнөөс нь зуурч аваад, "Минсо, над руу хар. Мочи! Одоо санаж байна уу? Чи надад энэ нэрийг өгсөн."

Юнги санаа алдаад, "Жимин, одоо болно. "Чи түүнийг санахгүй байхад нь стрессдүүлэхээс цаашгүй."

"Намхан? Тийм ээ! Чи бас намайг ингэж дууддаг байсан!" Айдас түгшүүр Жимин-ий ухаан санааг бүхэлд нь эзэгнэсэн байлаа.

"Би чиний найз залуу шдээ. Сана л даа!"

Намжүүн, "Ямар ч тус болохгүй ээ. Бид чиний бодож байгаа бүх аргыг чинь оролдоод үзчихсэн. Аль нь ч болоогүй."

"Гуйж байна. Саначих л даа....." Гунигийн нулимс хацрыг нь даган урсаж байв.
"Гуйя....."

"Би найз залуутай байснаа санаж байна." Минсо эцэст нь ам нээсэн ч, "Гэхдээ чи биш."

"Тэр байна." гээд нүүр дүүрэн инээмсэглэл гарган Жонгүг лүү заалаа. "Түүнийг надад оранж жүүс авчирч өгч байсныг санаж байна."

Жонгүг, "Хён... Тэр ухаан орсноосоо хойш л намайг найз залуу нь гээд байх юм."

"Үгүй! Би чиний найз залуу! Тэр биш!" Жимин цухалдсан байртай орилоод доош сөхрөн суугаад, "Яагаад санахгүй байгаа юм бэ?"

My playboyWo Geschichten leben. Entdecke jetzt