27. "Ойлгосон нь"

1K 101 5
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Чи яагаад босоод зогсчихсон байсан юм?" хэмээн 2 хүний ширээнд суухдаа Минсо түрүүлж ам нээлээ.

"Угаалгын өрөө ордог юм билүү гээд л" гээд ганц инээмсэглэлээр бүгдийг өөрчлөн, "Өөр яавал гэж"

Зөөгч хүрч ирээд тэр 2-т цэсээ өгөв. "Юу захиалах уу?"

"Дуртайгаа л сонго." Хацар нь хонхойн ёжтой харцаар харна. "Биеэ барих хэрэггүй дээ"

Минсо 5 одтой рестораны цэсийг нүдээрээ гүйлгэн харсаар дотроо ийн бодож байв. *Бодоод байсан чинь Намжүүны хацар хамаагүй илүү гоё хонхойдог юм байна* Тэр албаар мөнгийг нь үрмээр санагдаад хамгийн үнэтэй хоолыг нь захиаллаа.

"Чамайг ирсэнд би маш их баяртай байна. Эцэст нь чамд баярлалаа гэж хэлэх аргаа олсон болохоор." Ethan урагш үл ялиг ойртов.

"Тэгэхээр Минсо надад өөрийнхөө тухай яриач."

*Юу хийгээд байгаан? Ямар ярилцлага хийж байгаа биш дээ*

"Би Big Bang болон Эксо-д дуртай"

"Өө... Дажгүй л юм. Би тийм ч их K-pop дуу сонсдоггүй л дээ."

*Би энэ хачин залуугаас татгалзаж байна* Минсо тайвшрахын тулд шилтэй уснаасаа балгалаа.

"Тэгвэл.... найз залуутай юу?" Шууд ингэж асуусан нь Минсо-г цочирдуулсан ч аль болох тайвнаар, "Байхгүй" гэж хэлэнгээ толгойгоо сэгсэрнэ.
"Миний талаар хангалттай их ярилаа. Одоо чиний талаар ярилцвал ямрав? Чи аль ахлах сургуульд явсан бэ?"

"Би Бусан олон улсын ахлах сургуульд сурсан. Гэхдээ ахлах сургуулиа Америк-т төгсөөд тэнд их сургуульд орсон" гээд л их л онгирч байх шив.

"Яагаад Америкт төгссөн юм?"

"Намайг хичээлдээ сайн ухаалаг хүүхэд байсан болохоор илүү сайн сураг гээд аав маань гадаад руу явуулсан гэхүүдээ"

*Энэ новш худлаа ярихдаа тийм ч сайн биш юм гээч*

Минсо-гийн талаас
Хоол идсэнийхээ дараа тэр намайг үнэтэй газар луу дагуулж явах төлөвлөгөөтэй байх шиг санагдсан тул бузар мөнгийг нь сайн үрье байз. Одоо би түүний хажууд Хан мөрний эрэг даган алхаж байна. Бурхан минь миний гар яг тасрах нь ээ. Энэ гар цүнхэнд юу хийчихсэн болоод ийм хүнд болчихдог юм!

"Ахх..." Ethan нүдээ нухлаж байхыг бодоход нүдэнд нь шороо орчихсон бололтой. Салхи цагаа олж шороо хийсгэлээ шүү.

My playboyWhere stories live. Discover now