40. "Амралт" (1)

1.3K 97 9
                                    

-Rosie-

Минсо:
"Ахх, та хэд үнэртэж байна уу?" Тэхён уушгиа хүчилтөрөгчөөр дүүртэл нь хамраараа амьсгаа авлаа.
"Зуны үнэр ээ гэж~" Гараа дэлгэн Чэжү арлын зуны сэвшээ салхийг мэдэрнэ.

"Холдооч ээ, зам дээр таглаад зогсчих юм." Юнги Тэхёныг хажуу тийшээ түлхчихээд ачаагаа Хамдёк далайн эргийн амралтын газар луу зөөх нь тэр.

Энэ жил маш олон тааварлашгүй зүйлс тохиолдсон ч бүгдээрээ хамтдаа амрангаа алжаал ядаргаагаа тайлах боломж олдсонд баяртай байна. Шүүх хурал болж хэрэг хаагдсаны дараахан долоо хоногийн дотор л бид Чэжү явах тасалбар захиалсан юм. Харамсалтай нь Ethan цоожтой хаалгатай, дөрвөн хананы дунд энэ сайхан нарыг үзэхгүй хэдэн зуныг өнгөрөөхөөр болсон.

"Надаа өгчих." Жимин гараас минь ачааг аваад, "Чи эмнэлгээс гараад удаагүй байгаа болохоор би чамаар хүнд юм өргүүлмээргүй байна."

Минхэ хойно ачаандаа түүртэн дурамжхан л, "Чи яагаад миний ачааг Жимин шиг өргөж болохгүй гэж?" гэхэд Хусог жуумалзан, "Чамд гар байгаа биз дээ мм?"

Намжүүн гэнэт мөрөө унжуулан явж байсан газартаа таг зогсчихов. "Би дурангаа орхичихож..."

Бидний захиалсан өрөө гурван давхарт болохоор хоёр хуваагдаад цахилгаан шатанд суухаар болцгоов. Согжин над руу өрөөний карт өгөн, "Чи Минхэ-тэй нэг өрөөнд" гэв.

"Хусог, Жимин, Тэхён бас Жонгүг. Та дөрөв нэг өрөөнд шүү." гээд энэ дөрвөөсөө ах нь гээд Хусогт карт өглөө.

"Намжүүн, Юнги хоёр надтай нэг өрөөнд."

Намжүүн, "Дөрвөн макнэгаа нэг өрөөнд оруулъя гэж хэний гаргасан санаа юм? Энэ зочид буудалд байгаа хэн ч бүтэн нойртой хонохгүй л байх."

Юнги чимээгүйхэн санаа алдан, "Гайхалтай... Дахиад л Согжин хёнтой нэг өрөөнд орох шив."

Зохиолч:
"Хён!" Жонгүг хар хурдаараа далайн эрэг лүү гүйн ирлээ.

"Яав?" Юнги томоо гэг чинь шүхэрний сүүдэрт наран шарлагын сандал дээрээ тухтай нь аргагүй хэвтэнэ.

"Энэ хоёр нүүна чинь намайг зүгээр байлгахгүй байна." Макнэ ахынхаа хажуу талын сандал дээр суугаад, "Тэд намайг убба гэж дуудаад боль гэхээр улам л дуудаад байна."

Намжүүн нарны шилээ зүүн, "Нөгөө олон улсын playboy гээд байдаг залуу чинь юу болчихоов?"

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora