10. "Уучлалт гуйсан нь"

1.4K 110 2
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Гэхдээ ээж! Би тэнд хэнийг ч танихгүй шдээ" Аав ээж 2 намайг Ноён Пак-ын компаны ойн арга хэмжээнд хамт явахыг хүссэн ч Жимин тэнд байгаа гэдэгт би 100% итгэлтэй байна. Жимин-д уур хүрээд байгаа болохоор царайг нь хармааргүй байна.

Гэхдээ би яаж ч чадахгүй шүү дээ. Ээж аав надаар ямар нэгэн юм хийлгэхийг хүсвэл би тэдний өөдөөс сөрөх эрхгүй шд.

Тэгэхээр... би яг одоо..... Пак үйлдвэрийн урд ирчихлээ.

Толгойноос эхлээд хөл хүртэл ээжийн хэлсэн даашинз, өндөр өсгийт, гоёл чимэглэлийг зүүж бас болоогүй нүүрээ будаж хумсаа янзлуулаад амжсан.

Ямар нэгэн компаны ойн арга хэмжээ гэдэг бол өөрсдийн эрх танхи охид хөвгүүдээ өв залгамжлагч гэж зарладаг арга хэмжээ гэхүүдээ. Хэдий хүүхдүүд нь асуудал гаргаж болохгүй зүйлс хийдэг ч тус тусынхаа компаныг өвлөж авах л ёстой. Худлаа инээж хөхрөлдсөн л улсууд. Мэдээж BTS болон надаас бусад нь.

Том танхим руу ороход баячуудын сэн хийсэн үнэр хамар цоргиож байв.
Аав ээж 2-ын бизнесс хамтрагчид бололтой 2 хос ирээд яриа өрүүлж эхэллээ.

Тэд, "Охин чинь уу? Хөөрхөн юмаа."

Манай эцэг эх 2 баярлалаа гэж хэлээгүй ч тэд үргэлжлүүлэн, "Чи манай охиныг мэдэх л байлгүй Чой Жина? Танай охинтой нас чацуу бас саяхан сургуульдаа нэгт жагссан."

"Пфф" Би биеэ барьж чадалгүй муухан инээмсэглээд өнгөрөв. Нэгт жагссаан? Жирэмсэн болох жагсаалтанд нэгт оросн биз?

"Би явж хоол идлээ." гэж ээжийн чихэнд шивнээд нөгөө 2 хүнд бөхийчихөөд явлаа. Ядаж л энд ирэх гоё юм нь дуртайгаа ямар я хамаагүй хэмжээгээр идэж болно.

Зохиолчийн талаас
Шюга ам руугаа жигнэмэг чихэж байгаа нэг охин руу заагаад, "Тэр Минсо мөн үү?"

Намжүүн, "Мөн байна шдээ"

"Яа!! Минсо-аа!" Жонгүг-ийг дуудахад Минсо эргэн тойрноо хараад "Воавв" Жигнэмэгээ идэж дуусаад BTS рүү явлаа.

*Тэд нар... хослол өмсөхөөрөө үнэн янзтай харагддаг юм байна*

Минсо тэднийг дээрээс нь доош хараад, "Хөөх, та нар ямар гоё харагдаж байна аа."

Жин, "Чи ч гэсэн Минсо. Чи өнөөдөр хамгийн хөөрхөн нь" *Мэдээж миний дараа л даа*

Намжүүн, "Вов Минсо, чи аягүү гоё харагдаж байна." Минсо магадгүй Минхёнд сайн биш байсан бол одоо Намжүүнд дурлачих байсан байх.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora