25. "Суннам"

1.2K 106 0
                                    

-Rosie-

A/n: Ene duug sonsood unshaarai💕

Зохиолчийн талаас
"Та ирэлгүй зөндөө олон жил болсон юм чинь өнөө орой гудамжны уралдаанд оролцоно биз дээ, Суннам хён? Бусад нь таныг ирэхийг хүлээж байгаа."

Нэг залууг ингэж асуухад Ethan амнаасаа тамхиа гаргаад, "Миний нэрийг Ethan гэдэг тэнэгээ! Мэдээж оролцож л таараа шд. Би Porsche-гээ бэлдчихсэн байгаа."

"Хөөе бид нарыг ангид тамхи татаж байхыг хэн нэгэн харчихвал яах юм?" Сонхэ гоншигоносоор, "Би лав дахиж сургуулиа солимооргүй байна шүү!"

"Чи их юманд санаа зовж цагаа үрэх юм, ээж зохицуулчихнаа зүгээр" гээд Ethan тамхинаасаа соров.

"Аав чинь мэдвэл дахиад л өөр улс руу чамайг явуулах байлгүй."

"Тэр хөгшин өвгөнийг хараал ид гэж" хэмээн Ethan хараана.

"Ямартай ч нөгөө яриад байсан халуухан Минсо чинь юу болсон?" Сэнхи ярианы сэдэв өөрчлөв.

"Хэд хоног чимээгүй л байна"

"Тэр муу өлөгчин миний бэлэгнээс татгалзсан. Би түүн шиг охинд зориулж цаг гаргах хэрэгтэй бололтой."

"Хөөх Суннам хён-оос татгалзсан анхны охин!" Бусад залуус тас тас хөхөрсөөр, "Тэр охин чинь нэг бол ижил хүйстэн эсвэл зүгээр л танд дургүйдээ татгалзсан байх"

"Үгүй ээ, тэр надаа дуртай л байх шиг санагдсан. Таарах болгондоо л инээмсэглээд байсан мөртлөө." Ethan толгойтой үсээ зулгааснаа, "Та нар зүгээр харж бай, би удахгүй тэрнээс болзоонд явах талаар асуух болно."

"Хөөе, ямар охин гэхээрээ 3 сая воны бэлгийг авдаггүй юм? Тэр охинийг чинь чамд сайн болохгүй гэдэгт мөрийцсөн ч яахав." гэж нэг нь хэлэхэд бусад нь, "Би ч бас" хэмээн нэгдлээ.

"Хаха харж л байя, хэн ч Суннамыг сөрдөггүй юм шүү бацаануудаа!" Суннамыг чанга чанга инээн ёжилсон инээмсэглэл тодруулахад Сонхэ, "Ethan биш билүү? Суннамаа?" гэхэд бусад нь бүр ч чангаар шоолно.

Ethan бага зэрэг байдалд орсон ч толгойд нь Жимин орж ирэхэд л гэнэт, "Залуусаа та нар ахлах сургуульд байсан нөгөө зулбасгыг санаж байна уу?" гэхэд анги тэр аяаараа чимээгүй болон нэг нь, "ААН ТИЙН! Би та нарт яг хэлэх гэж байлаа. Тэр Жимин ч билүү тэр, тэгээд тэрний найзууд нь энэ сургуулийн охидын эрлэг гэсэн."

"Тэр новш уу даа? Тэгвэл эндхийн бүх хүмүүс сохор юм байна шд" Ethan тэднийг доош хийнэ. Арга ч үгүй биз дээ.

My playboyWo Geschichten leben. Entdecke jetzt