33. "Тэнэг"

1.3K 134 4
                                    

-Rosie-

Жиминий талаас
"Убба, та хаачих нь вэ? Таныг бид нартай хамт явна гэж бодсон шд" Намайг хамгийн их залхаадаг нэг тийм хоолойгоор гоншигонов.

Би охид руу хариу болгож залхсан харцаар ширтлээ. Тэд хөөрхөн, халуухан, сэтгэл татам, сэрэл хөдөлгөм гэвч.....

Тэд Минсо биш шүү дээ.

Би явахаасаа өмнө, "Анги руугаа" гээд явав. "Дахиж над руу залгаад ч хэрэггүй" Би өмнө нь хэдэн охинтой уулзаж байсан нь хэнд ч хамаагүй, одоо надад Минсо л сонин. Тэр миний өглөө сэрээд хамгийн түрүүнд, орой унтахын өмнө боддог сүүлийн хүн. Хэрэв энэ мэтчилэн үргэлжилсээр л байвал би ямар чөтгөрөөрөө Минсо-г мартах билээ дээ?

Би түүнийг үзэн ядаж байна!

Намайг ийм байдалд оруулж байгаад нь үзэн ядаж байна. Амиа бодож байгаад нь, надад боломж өгөөгүйд нь, надад итгээгүйд нь, намайг сул дорой болгодог ганц хүн байгаад нь, миний мэдэрч байгаагүй тэр их аймшигтай өвдөлтийг ганцхан үгээрээ өгсөнд нь үзэн ядаж байна... Бас сүүлд нь намайг өөртөө дурлуулсанд нь үзэн ядаж байна.

Минсо-гийн талаас
"Би чамайг хичээлийг чинь тарахаар гэрт чинь хүргээд өгөх үү?"

"Хэрэггүй дээ, би Хусог-оор хүргүүлчихье" Харцаа утасныхаа дэлгэцнээс салгахгүйгээр хариуллаа.

"Минхэ" Би машин дотор хажууд минь суух охиныг дуудтал, "Яасан?" гэхтэй зэрэгцэн би сургуулийн машины зогсоол руу эргэв.

"Жимин яагаад тэгсэн юм бол?"

"Юуг яасан гэж?"

"Намайг үл тоогоод байгаа хэрнээ өөр охидуудтайгаа сээтэгнээд л.." Тэр бүр миний өмнө сээтэгнэсэн шдээ.

"Чи тийм тэнэг юм уу эсвэл? Ойлгомжтой байхад чинь л асуугаад байх юм. Чамаас холдох гэж л хичээж байгаа нь энэ. Мэдээж холдохын тулд чамайг үл ойшоож өөр охидууд руу харна!"

Холдох? Надаас холдохыг хичээж байгаа? Болохгүй ээ. Би зүгээр харж байгаад ийм зүйл болгож болохгүй.

"Би одоо яах хэрэгтэй вэ?..." Би амандаа бувтналаа.

"Би чамд юу хийхийг чинь заахгүй ч чамд нөгөө тэнэг чинь хэр их хайртайг хэлж чадна. Тэр чамд чиний бодож байгаагаас ч их хайртай." Минхэ намайг сул зогсоол дээр машинаа тавих үед ийн хэлэв.

"Та 2 ер нь BTS бид хэдийн сэтгэл санааг хэр их зовоож байгаагаа мэдэж байна уу?" Бид 2 машинаас буулаа.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora