30. "Миний найз охин болооч?"

1.3K 129 7
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Хангалттай их юм ярилаа!" Ethan Минсо-г буцаан хана руу түлхээд, "Хөгжилдөх цаг боллоо~"


"ЯА!!!"

Хаалга хүчтэй савагдан тас хийх чимээ гарснаар ангид байсан хүмүүсийн анхаарал бүгд хаалга руу шилжих нь тэр.... Мэдээж тэр хоолой Жиминийх бөгөөд Минсо-д худал хэлэн энд авчирсанд уурлан нүд нь улаанаараа эргэлдэнэ.

"Чамд түүнд хүрэх эрх байхгүй"
Минсо-г түүний хоолой, нүд нь Жимин рүү харахад хүргэв. Жиминээс өмнө нь гарч байгаагүй өөр нэг шинэлэг тал болохоор л тэр.

Ethan Минсо-г өөрөөсөө холдуулаад эргэж харснаа "Хэн ирснийг хараач ээ?! Пак Жимин үү дээ?"

Сэнхи: Хулчгар залуу баатар болох гэж хичээгээд байгаа юм уу?

Жимин ямар ч царайны хувиралгүйгээр, "Түүнийг явуул. Дахиж хэлэхгүй шүү!"

"Хэнийг?" гээд Минсо-гийн бэлхүүсээр нь гараа оруулан Жиминийг өдөж байгаа янзтай, "Минсо-г уу?"

Минсо холдох гэж хичээсэн ч түүний бэлхүүснээс нь барих гар хэтэрхий чанга байсан тул ямар ч нэмэр болж өгсөнгүй.

Ethan чанга чанга инээгээд, "Явуулахгүй гэвэл чи яах юм бэ дээ тэгээд? Чи чимээгүйхэн л эндээс арилаад өгнө биз дээ, яг л ахлах сургуульд байсан шиг?"

"Буцаад яв хэнд ч хэрэггүй амьтан минь, чи бидний алтан цагийг дэмий зүйлд үрээд байна" гээд Минсо-гийн үсэн дээр үнсэх нь Жиминий дотор нуугдах мангасыг сэрээчихвүү гэлтэй Жимин хэдхэн секундын дотор л хажууд нь хүрч ирээд нүүр лүү нь хайр найргүй шанаадаж эхэллээ.

"Жимин!" Минсо болиулахыг хичээх боловч Жимин Минсо-г түлхээд дахин нэг нүүр лүү шанаадахаасаа өмнө, "Эндээс яв."

"Чи муу новш!" гээд Ethan ч зүгээр байсангүй босож ирээд Жиминийг ч гэсэн цохиод авав. Удахгүй тэр 2 бие биенийгээ ээлжлэн цохисоор зодоон улам ширүүссэн ч хамгийн муу зүйл нь Сэнхи ч бас нэгдчихэв.

"ЯА!!!" Минсо Сэнхи-гийн үснээс нь зууран ядаж л нэгийг нь Жимин-ээс холдууллаа. "Надаас холд!" гээд Минсо-г өөрөөсөө түлхэх тусам Минсо улам чанга үснээс нь зулгаасаар л. Удалгүй хэн нэгэн Минсо-гийн мөрнөөс нь татсаар Сэнхи-гээс холдуулахад Минсо, "Бузар савраа надаас тат!!" хэмээн хашхирна.

"Хүүе тайвшир, Би байна Тэхён л байна шүү дээ" гэхэд нь түүний нүд хажуудаа байх залууг хараад томорлоо.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora