36. "Номын сан"

1.2K 109 2
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Залуусаа, энэ зун хаашаа явах уу?" RM гэрэлтсэн инээмсэглэл тодруулсаар асуухад Шюга, "Япон?"

Хусог, "Яагаад? Өмнө жил Япон явсан шд."

"Гэхдээ...... Кумамон." Шюга мөрөө унжуулаад чимээгүй болчихов.

"Бас Покемон!!" Тэхён нэгдэхэд Жин, "Энэ жил хэдүүлээ зүгээр Солонгостоо л байвал ямрав? Магадгүй Жэжү арал явж болно."

"Та нар юу болоод гэнэт зун хаашаа явахаа ярилцаад байна?" Минсо хүндээр санаа алдаад, "Маргаашийн шалгалтанд санаа зовж стрессдэж байгаа хүн надаас өөр алга шив."

Юнги шууд л, "Стрессдэхэд хэтэрхий залуухан байна өө."

Намжүүн, "Миний халуухан тархи шалгалт зэргээс болж санаа зовдоггүй." гээд нүдээ ирмэлээ.

"Битгий дахиж ингээрэй, хён..." Жимин сануулах аятай өнгөөр хэлэв.

Тэхён, "Би унасан ч хамаагүй, саксофончин болохдоо л нэг болно."

Минсо залхсан янзтай суудлаасаа босож зогсоод бүгдийг нь тойруулж хараад, "Би та нар шиг хэнэггүй байсан ч болоосой."

Минхэ Минсо-г дэвтэр номоо аван цүнх рүүгээ хийж байхыг хараад, "Хаашаа явах гэж байгаан?"

"Номын сан."

"Байж бай, хамт явъя!" Жимин хүрч ирээд цүнхийг нь аван үүрээд гарнаас нь хөтлөхөд тэнд байсан бусад эмэгтэй сурагчидад атаархал төрүүлээд амжлаа.

Минсо-гийн талаас
Би нэг цогцолбороо тав дахь удаагаа уншиж байгаа ч яг юуны тухай өгүүлээд байгааг нь ойлгох юм алга.

"Над руу ширтхээ боль, мочи." хэмээн би өөдөөс минь харан суугаад нүдээ томруулан намайг харах залууд хэллээ. Тэр над руу ийм харцаар хараад л байвал би яаж төвлөрч чадах юм бэ? Халуухан найз залуутай байхын зовлон нь энэ.

"Хичээлээ л хий." Нүдээрээ дур булаам инээмсэглээд, "Намайг анхаарах хэрэггүй~"

"Чи ч гэсэн даалгавраа хийх гэж л ирсэн биз дээ?"

"Хийх хэрэг байхгүй ээ. Би угаасаа шалгалтанд бэлдэхгүйгээр тэнцэх хэмжээний ухаантай юм чинь."

Би жиг жуг инээгээд, "Тэгвэл дараа нь хоёрдугаар байранд орчихоод битгий л харамсаад байгаарай даа."

Жимин зэвүүн инээдээр инээн, "Тийм зүйл хэзээ ч болохгүй. Чи миний найз охин байлаа гээд би чамд амархан байраа тавиад өгөхгүй ээ."

My playboyWhere stories live. Discover now