38. "Өшөө авалт"

1K 108 3
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Бүгд шалгалтаа амжилттай өгч дуусгасанд баяр хүргэе!" хэмээн Жонгүг-ээс бусад нь хундага тулгацгаах бол Жонгүг ганцаархнаа алимны жүүс шимэн дур муутайхан сууна.
"Төлөө!"

Амжилтаа тэмдэглэхээр төлөвлөхдөө RM бусаддаа хэлэхгүйгээр зургаан VIP өрөөтэй Япон хоолны ресторанд захиалга өгчихсөн байсан бөгөөд одоо сууж буй есөн хүний урд сашими, сүши, тофү, темпура, хавч, тэрияаки гээд маш олон хоол дараалуулан тавьсан байлаа.

Согжин, "Нэгэнт л бүгдээрээ суугаад хоол идэж байгаагаас хойш би бэлдсэн онигоогоо ярьж өгье." хэмээн баяртайгаар хэлэв.

"Ахиад л биш шүү." Макнэ хүндээр санаа алдлаа.

Минхэ, "Танд ямар их онигоо байдаг юм бэ?"

Шюга тоосон шинжгүй, "Дуустал нь яриад л бай."

"Hamburger." Жин ганц үг хэлээд л ганцаараа инээгээд эхлэв. Инээж инээж нэг юм, "Та нар hamburger ямар өнгөтэй байдгийг мэдэх үү?"

Минсо Жиминийг мэдэж байгаа байх гээд түүнээс, "Юу юм?" гэхэд Жимин, "Би яаж мэдэхэв дээ, хайрт минь. Би иймэрхүү онигоо нээх их мэдэхгүй."

Хусог өөртөө итгэлгүйхэн, "Бор?"

"Үгүй, улаан хүрэн өнгөтэй!" гээд л Жин өөрийнхөө ярьсан онигоонд чанга чанга инээнэ. Гайхмаар нь бусад гишүүд ч гэсэн инээлээ.

Жимин зогсохоо мэдэхгүй юм шиг л инээх Минсо-гоос, "Тийм инээдтэй байна уу?" гэхэд Минсо, "Үгүй л дээ. Гэхдээ ингэж байж л энэ онигоо болж байна шд."

"Жин хён, саяных инээдтэй байсангүй. Та шийтгэл болгоод васаби идээрэй." Тэхёныг ийн хэлэхэд J-hope, "Үгүй ээ, сүүлийн удаагийнх шиг амьсгал нь боогдож үхэх байлгүй."

Намжүүн, "Тэр л өөрөө тэгж хэлсэн шд." гэхэд бүгдээрээ Юнги рүү хачин харцаар харлаа.

Юнги хөмсгөө зангидсаар, "Хэн анх энийг санаачилсан юм?"


"Манайхаар үйлчлүүлсэн та бүхэнд баярлалаа." Биднийг явахаас өмнө зөөгч хүрч ирээд төлбөрийн баримт ширээн дээр тавив.

Тэхён үнийг нь харахаар ширээн дээрээс авсан ч баримтан дээр байх олон оронтой тоог хараад эрүү нь салж унах шахан, "Воахххх!!"

Бусад нь ч гэсэн хараад яг л адилхан хариу үйлдэл үзүүлэх нь тэр.

Хоби, "Би RM, Жимин хоёрыг нэгт жагссан гээд хоолны төлбөрийг төлөхөд нэр дэвшүүлж байна."

My playboyWaar verhalen tot leven komen. Ontdek het nu