32. "Playboy"

1.5K 139 15
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
"Сайн байна уу!" Минхэ Минсо-гийн ээжид бөхийгөөд, "Та Минсо-г хаана байгааг мэдэх үү?"

"Сайн уу Минхэ, тэр өрөөндөө байгаа" Хатагтай Ким инээмсэглээд Минхэ-г гэртээ оруулав.

"Өрөөнд нь очиж болно шүү. Эсвэл би буугаад ир гээд дуудах уу?"

"Өө зүгээр зүгээр. Би өрөө рүү нь явчихья" гээд Минхэ гутлаа тайлаад шатаар өгслөө.

*ТОГ ТОГ ТОГ*

"Онгорхой байгаа" гэх сулхан дуугаар Минхэ хаалгыг нь онгойлгон өрөөнд оров. Тэрээр өрөөнд оров уу үгүй юу хөмсгөө зангидан, "Бурхан минь гэж, оройны 5 цаг болж байхад чи орондоо юу хийж байгаа юм бэ!?"

"ЯАААА!!" Минхэ-г Минсо-гийн хөнжлийг доош татахад Минсо гэрээр нэг хашхирлаа.

Минсо босож суугаад, "Хатагтай өөрөө энд юу хийж байгаа билээ!"

"Хувцсаа соль. Хоёулаа үдэшлэгт явна."

"Юун үдэшлэг вэ? Би амармаар байна" *гоншигононо*

"Бурхан минь...." Минхэ Минсо-гийн нүүрэнд дөхөж ирээд, "Нүдний чинь доор хар зураас гарчихаж!"

Минсо дотроо *Энэ Жиминий л ач тус* хэмээн бодно.

"Би чиний нүүрийг будаад өгье." Минхэ инээмсэглээд, "Санаа зовох хэрэггүй дээ. Би энэ хар зурааснуудыг алга болгочихно."

Минсо-гийн талаас
"Ямар чөтгөр нь энэ үдэшлэгийг зохиодог байна аа?" гэж би үл мэдэгдэх харшид ирэхдээ хэлэхэд Минхэ, "Яг тэр энэ гэж мэдэхгүй ч дээд курсын сонбэ нар гэж сонссон"

"Үнэхээр баян бололтой" гээд Минхэ харшийн хаалгыг онгойлгон бид дотогш орлоо.

"Энэ Жэе Парк-ын дуу юу?" За яахав, энэ үдэшлэг надад таалагдаж эхэлж байна.

Энэ их том харш юм. Энд идэх юм, хөгжим, гэрэл, бүжиг, бас мэдээж согтууруулах ундаа байна. Зүгээр ч нэг биш.... Хамгийн үнэтэйгээс нь.
Энэ сонбэ яаж үдэшлэг зохиохоо сайн мэддэг нь харагдаж байна шүү.

"Хайраа!!" Минхэ-г хэн нэгэн рүү даллахыг харахад BTS-ийнхэн нэг ширээнд сууцгаасан бололтой.

"Хурдал хурдал!" гээд л намайг гарнаас татсаар аваад явлаа.

"Юу байна залуусаа!" Минсо чадахаараа инээн мэндлэхэд Жимин-ээс бусад нь хариу өгсөн юм. "Сайн уу Минсо?"

Жимин яг л үхчихсэн юм шиг урвагар царайлан сууна.

Жонгүг, "Хмм... Та хэд уух юм захиалах уу?"

My playboyTempat cerita menjadi hidup. Temukan sekarang