41. "Амралт" (2)

583 45 2
                                    

-Rosie-

Зохиолчийн талаас
Намжүүн аврах хантаазаа зүүсээр, "Хэн энэ дарвуулт завийг түрээсэлсэн юм бэ?"

Жонгүг, "Юнги хён."

Юнги, "Санаа зоволтгүй дээ. Би баян шүү дээ. Хамгийн үнэтэй, тансаг завийг нь л авах хэрэгтэй."

Дарвуулт завины ахмад завийг эргээс далайд тавьж өгөхөд бүгд л их догдолсон харагдана. Ялангуяа макнэ нар хэр удаан зогсож байгаагаа анзаарах ч сөхөөгүй баярлан зогсож байлаа.

"Жонгүг-аа гараа дэлгэж бай." Тэхён Жонгүг-ын хойно очиж зогсоод хашхирахад хариу ямар ч үг хэлэлгүйгээр Жонгүг хэлснийг нь хийв. Тэхён дүүгийнхээ бэлхүүсээр гараа оруулан тэврэхэд Хусог амандаа аяархан Титаник-ын аяыг аялана. Жонгүг-ын гар чилж ядрах хүртэл энэ үзэгдэл үргэлжилсэн билээ.

Минсо тоглоом хийн, "Тэр хоёр бид хоёроос илүү романтик байх чинь

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Минсо тоглоом хийн, "Тэр хоёр бид хоёроос илүү романтик байх чинь."

Жимин ч хариуд нь инээн, "Би яг наад асуултыг чинь өөрөөсөө асууж байлаа."

Согжин загасны уурга байх газар луу алхана. "Хэн нэгэн загас баримаар байна уу?"

"Би!" Минсо сонссон даруйдаа л хашхирах шахам хариулах нь тэр. Тэр үргэлж л загасчилж үзэхийг хүсдэг байсан ч яаж гэдгээ мэддэггүй байсан юм.

Rapmon, "Би ч бас."

Согжин, "За харин Юнги яах юм?"

Юнги тоосон ч шинжгүй толгой сэгсэрсээр, "Үгүй ээ. Баярлалаа. Би загас барих талаар сонирхдоггүй юм."

Минсо Жимин рүү харан, "Чи загас барьж чадах уу?"

"Үгүй ээ. Оролдож ч байгаагүй."

Минсо, "Би ч бас."

"Өө, загас барих их амархан шүү дээ. Би заагаад өгье." хэмээн Жин хоёр загасны уурга Намжүүн Минсо хоёрт өгөв.

Согжин Минсо-д өгсөн уурганыхаа дэгээнд өгөөш тавин "Эхлээд өгөөшөө ингэж тавиад дараа нь утсаа яг ингэж татна." хэмээн нэг бүрчлэн дэлгэрэнгүй харуулж тайлбарласны эцэст усанд загасны уургаа тавилаа.

My playboyKde žijí příběhy. Začni objevovat