37. "Хатагтай 1-р байр"

1.2K 129 4
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Өршөөгөөрэй!" Жимин бөөгнөрсөн олон хүмүүсийн дунд миний бугуйнаас барьсаар бид хоёр орж ирлээ. "Нааш ир."

Сурагчид автоматаар л бидэнд харах зай гаргаж өгч байв.
Би энэ шалгалтын хариуг харахад хараахан бэлэн болоогүй байна аа. Надад хариуг нь мэдэхгүй хэдэн асуултууд байсан бас Жимин бүгдийг нь мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Би аль хэдийнээ хэн 1-р байранд орсныг мэдэж байгаа хэрнээ харах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу?...

"Воахх, Жимин хён баяр хүргэе!"
"Би нээх их гайхахгүй байна."
"Убба, баяр хүргэе!"
"Хосууд гэсэн шиг хоёулаа эхний хоёрт орсон байна шүү."

Би нүдээ урдаа байх бизнессийн чиглэлийн самбар луу удаанаар явууллаа.

1. Пак Жимин

2. Ким Минсо

3. Сон Юүра

4. Хан Суннам

Жагсаалт эхний зуун хүүхдийг харуулсан байх бөгөөд Жиминий дараа орсон нь намайг уурлуулсангүй харин ч эсрэгээрээ байв.

"АЙГҮҮ!! Хайраараа ямар их бахархаж байна гээч~" Жимин гэнэт хацран дээр үнсэхэд нь л бодлоо умартан хойшоо харлаа.

"Хэн хоёрт орсныг хараач ээ!"

"Чи надаар доог тохуу хийгээд байгаа юм уу?"

"Үгүй ээ, би чин сэтгэлээсээ баяр хүргэж байна." гээд бэлхүүсээр минь гараа оруулахад гаранд нь хайлчих шахав.
"Сайн өгжээ, хайрт минь~"

"Яа!! Өөр хүмүүс хараад байна шдээ!"

"Тэгээд юу гэж? Бүгдээрээ л чамайг миний найз охин гэдгийг мэдэж байгаа шд." Тэр зөөлхөн ч гэсэн дахиад л хацар дээр минь шоб хийтэл нь үнсчихэв. Би эмнэлэг явж нэг цусаа шалгуулах хэрэгтэй байх аа. Чихрийн шижинтэй болчихсон юм шиг санагдаад байна.

"Аливээ, явцгаая! Бусадтайгаа уулзъя."

Зохиолчийн талаас
"Энэ долоо хоног хичээл амрахаас өмнөх хамгийн сүүлийн долоо хоног гээд боддоо. Зун болоход долоохон хоног үлдчихсэн гэхээр итгэж өгөхгүй нь." Жин баяр баясалтайгаар уулга алдсаар ийн хэлэв.

"Ингэж нэг рок залуу болох цаг ирдэг юм байжээ." хэмээн Юнги чимээгүйхэн инээмсэглэлээ.

J-hope инээдээ барьсаар, "Та рок болж чадахгүй ээ, та чинь яст мэлхий шүү дээ хён." гээд чанга чанга хөхрөв.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora