21. "Танихгүй хүн"

1.2K 111 2
                                    

-Rosie-

Жиминий талаас
"Ахммм...." Нэг юм миний биеийг ороох шиг болон нүдээ аниатай нойрыг минь сэрээсэн зүйлийг мэдэхийг хүсэн тэмтрэв.

Би арьс шиг зөөлхөн зүйл мэдрээд, "Ямар гээч....." гээд шууд нүдээ нээгээд хартал Минсо-гийн гар байж.

Айгүү, энэ охиныг дээ!

Гарыг нь холдуулах тусам улам л чанга орооно. Ямар ч хяналтгүйгээр зүрх минь цээжин дотроо багтаж ядан цохилж, 2 хацар минь халуу шатаж байгаа юм шиг санагдаад байлаа.

Чи надад юу хийчих нь энэ вэ, Минсо?

Энэ ч муу шүү! Надад энэ мэдрэмж сайхан санагдахгүй л байна!

Би энэ удаа арай хүчтэйхэн шиг цааш түлхэхэд гар нь надаас салан орон дээр буув.

"Аауч...." Новш гэж, тэр сэрчихлээ шд.

"Жимин??" Минсо сүнс хараан аятай л хашхираад, "Чи яагаад миний хажууд унтаж байгаан бэ??"

Минсо-гийн талаас
"Би ширээн дээр унтаагүй ээ. Яасан? Одоо бүр орон дээрээ ч унтаж болохгүй юу?" *гоншигонов*

Бурхан минь...... энэ ингээд 2 дахь нь...... яагаад энгийн үзэгдэл шиг санагдаад байна?

"Цаг хэд болж байна...." Утсаа харахад 5:00 PM болж байна шдээ! Би орноос үсрэн босоод шатаар зочны өрөө рүү бараг л гүйж байв. Хэн ч алга!

Жимин 2 давхараас, "Юу болов?"

"Манай ээж бас танай ээж ч гэсэн энд алга!"

"Дэлгүүр эд нар хэсэж байгаа байлгүй дээ" гээд замбараагүй болон арзайсан үсээрээ хуруунуудаа гүйлгэх нь үнэхээр сайхан харагдуулж байна.

"Дэлгүүр эд нар хэсэж байгаа байлгүй дээ" гээд замбараагүй болон арзайсан үсээрээ хуруунуудаа гүйлгэх нь үнэхээр сайхан харагдуулж байна

Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.

Минсо! Өөрийн ухаантай байгаач!

Би утсаараа ээж рүү залгалаа. Ээж ашгүй нээх удаан дуудуулсангүй авав.

"Ээж! Та хаана байна?"

Харин утасны цаанаас, "Ээж нь одоо Хатагтай Пак-тай цуг дэлгүүрт явж байна"

My playboyOpowieści tętniące życiem. Odkryj je teraz