2. "Үзэн ядалт"

2.6K 146 4
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
Сургууль руу ортол хүүхдүүд надтай мэндэлсэн ч би тийм ч сайхан зантай биш байв. Болдог бол Жимин-ийг модноос өлгөж байгаад энэ сургуулийг бүхэлд нь шатаачих юмсан.

"Сайн уу? Найз минь." Мөрөөр минь тэврэнгээ ичих ч гүй найз аа гэнэ шүү.

"Намайг "найз аа" гэж дуудах хэрэггүй." *нүдээ эргэлдүүлэв*

"Буруу хөл дээрээ босчихоо юу? Ямартай ч өчигдөр Жимин чамайг аюулгүй гэрт чинь хүргэж өгсөн биз дээ?"

"Жимин" болон "аюулгүй" гэдэг үгс нэг өгүүлбэрт цуг орж болохоор үгс үү?

"Чи надад хэл дээ, Ямар найз гэхээрээ найзыгаа энэ дэлхий дээрх хамгийн дургүй хүнтэй нь хамт үлдээчихдэг байна? БАС гэрт минь аюулгүй хүргэж өгсөн болоод би өглөө түүний орон дээр сэрэх үү!"

Минхэ уулга алдан, "Б-битгий цааш хэл..... Т-та 2.... Арай-...."

"Амаа хамхи!"
Хэн нэгэн сонсхоос өмнө амжиж амыг нь хаав.

"Тэгээд яг юу болсон юм??" Минхэ чангаар шивнэв.

"Би мэдэхгүй байна, за юу?! Ганцыг ч санахгүй байна!! Бас би сэрэхдээ дотуур хувцастайгаа, Жимин хагас нүцгэн байсан."

"Өхх тэнгэр минь...." Эрүү нь мултрах нь холгүй, "Сайн байна!"

"Би мэдэж бай-.......ЮУ? Чи юу гэсэн бэ?"
Миний чих буруу сонсов уу эсвэл тэр сая сайн байна гэв үү?

"Би сайн байна гэж хэллээ. Бас та 2 одооноос болзох хэрэгтэй." Минхэ догдлон алга ташина.

"Чи ингэж хэлэх гээгүй биздээ?"

"Тийм ээ. Та 2 хосууд болвол яг сайхан тохирно."

Би хөмсгөө зангидаад, "Чи сохорчихоо юу? Чи түүнийг хэн гэдгийг мэдэх үү? Эсвэл намайг хэнд дургүйг мартчихаа юу?"

"Үххх Минсо, Та 2 төгс тохирох байтал Жиминийг яагаад тэгж их үзэн яддагийг чинь ойлгохгүй байна."

"Түүнийг үзэн яддаг шалтгаан нь тэр охидоор тоглодог. Тэр бараг энэ сургуулийн тал охидтой нь болзчихсон. Чи тэрний нэг охинд зарцуулдаг хамгийн урт хугацааг мэдэх үү? 3-н сар. Новшийн 3-хан сар. Заримдаа 24 цагаас ч бага хугацаанд ашиглаад л хаядаг."

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora