6. "Уучлаарай"

1.6K 121 2
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Одоо сайн амрах хэрэгтэй, долоо хоногийн дараа гэхэд л шарх чинь эдгэчихнэ."
Эмчийг өрөөнөөс гарсны дараа би орон дээрээ хэвтээд боолттой гараа ажиглана. Би унаж байх үеэ гэнэт санатал хүн бүхэн над руу харж байсан....Айшш ЭНЭ ПАК ЖИМИНИЙГ ДЭЭ! Үнэхээр үзэн ядаж байна! Айгүү яаж BTS-ийнхэний царайг харна аа.

Хммм...

Бүр уйдчихлаа.

Сурснаараа утсаа гаргаж ирээд Эксо-гийн цахим хаягуудыг шалгав.

Онц юм алга

Байз....

"ЭКСО УДАХГҮЙ ТОГЛОЛТ ХИЙХ ЮМ БАЙНА!" Мэдээж явалгүй яахав.

"Юу?! Тэд нар тоглолтоо хийж гэж байгаа юмуу??"

"Аанхан!"

Хүүе... Саяных хэн бэ?

"Минхён??" Түүнийг хаалган дээр зогсохыг хараад зүрх минь зогсох шахав.
"Чи энд юу хийж байгаан?"

Тэр барьж байсан хайрцгаа ширээн дээр тавингаа, "Аан... Манай багийн Хёнмин бэртээд тэгээд би эмчээс анхны тусламжийн хайрцаг авах гэж ирсэн юм."

"Өө.. Гэхдээ чи Эксо-г мэддэг юм уу?" Намайг асуухад, "Мэдээж, тэд маш чадварлаг. Ялангуяа Сэүн, Лухан 2...гэхдээ тэр хамтлагаасаа гарчихсан л даа." Минхён инээмсэглээд ор руу ойртлоо. Зүрх минь уралдаанд орж байгаам шиг л хурдан цохилно. Түг түг түг.

Надаар тоглоод байна уу? Тэр хөгжилтэй, царайлаг, ухаалаг, спортоор хичээллэдэг, бас адилхан хамтлагт дуртай? Ямар төгс залуу гэхээрээ ийм байдаг байна аа.

Орны нэг өнцөг дээр суугаад, "Чамд юу тохиолдсон юм?"

"Би унахдаа бугуйгаа шалбалчихсан юм, гэхдээ одоо зүгээр ээ." *инээмсэглэв*

Тэр инээгээд, "Болгоомжгүй юм бэ?" Би болгоомжгүй биш! Жимин намайг дэгээдчихсэн.

"Ямартай ч, хоёулаа тоглолт руу цуг явах уу?" Тэр... надаас болзоонд явахыг асуугаад байна уу даа?

"ТЭГЬЕ!!" Би хэтэрхий чанга хэлчихсэнээ мэдээд... "Би тэгье гэх гэсэн юм л даа."

Жиминий талаас
Би эмийн сангаас түүнд эм авсан ч өгөхдөө итгэлгүй байна. Тэр яг одоо ууртай байгаа байх... Гэхдээ би энийг өгөх хэрэгтэй... *санаа алдаад* Яагаад надад муухай мэдрэмж төрөөд байна аа, Ким Минсо.

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora