22. "Валентин" (1)

1.2K 110 0
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Хён..... Энийг танд." Нэгэн хөвгүүн манай ширээнд гартаа сарнай барьсаар ирлээ.

Жин бас нэгэн Валентины бэлгээ дуртайяа аваад, "Баярлалаа"

"Бурхан минь....."

Нөгөө залуу ичсэндээ улайгаад гүйгээд явчихав. Тэгэхэд би ядаж захиа ч аваагүй байх гэж.

"Хённннн, атаархаж байна шүү. Та одоо бүр хөвгүүдээс бэлэг авдаг болчихож" хэмээн Тэхён тоглоом хийнэ.

Намжүүн Жин-ий нэг шоколадыг нь задлахад Шюга, "Вохх, гараараа хийсэн юм биш үү? Түрүүний охин танд их сайн бололтой"

"Бүх охид л надад дуртай шд"
Нэг охин л цаана нь байх шиг байгаамдаа.

"Аааа баярлалаа хайраа~" Ширээний нэг буланд Минхэ Хусог 2 бэлэг солилцон хоорондоо нялуун үгс хэлцгээнэ. Ер нь би өнөөдөр сургууль дээр ирэх хэрэггүй байж.

"Нээрээ Шюга, би чамайг Ewha их сургуулийн хамгийн хөөрхөн охиноос нь гуйсан гэж сонссон." Жинийг ингэж хэлэхэд бид нарын ам ангайж орхилоо.

"Эхх, харин миний сонирхдог охин биш байна лээ" Угаасаа хэн дуртай нь BTS-ынхны зүрхийг эзэмдхээр тийм ч амархан биш.

Хусог, "Дараа нь харамсахгүй л бол хамаа алга"

Намжүүн Жинд хандан, "Хён, Paradise Cafe өнөөдөр хосуудад 50%-ын хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн"

"Тэгээд?"

Намжүүн, "Хоёулаа хамт явах уу? Заавал ижил хүйстэн шиг байхгүйгээр зүгээр жүжиглэе."

Жин, "Явъя л даа!"

"Хэдүүлээ хэн нь их шоколад авахаа үзэх үү?" Тэхён асуулаа. Хэн энэ тэмцээнд нь ялахгүй гээч? Мэдээж БИ.

"Би аль хэдийн тоолчихсоон." Хусог үргэлжүүлэн, "Жонгүг. Шүүгээнд нь багтхааргүй их байна лээ"

BTS-ийнхэн уулга алдацгаан, "Вооаав манай жоохноо чинь их алдартай байх нээ~" гэхэд Жонгүг залхсан харцаар харан, "Би тэд нарт дуртай биш ээ"

Намжүүн амандаа шоколад хийсээр, "Chimchim энэ жил Жонгүг чамайг гүйцэх нь байна"

"Харж л байя" Жимин мөрөө хавчаад миний хажууд байсан шоколадыг задлав.

My playboyWo Geschichten leben. Entdecke jetzt