7. "Өшөө авалт"

1.5K 111 2
                                    

-Rosie-

Минсо-гийн талаас
"Дараа долоо хоногт явцын шалгалттай шүү, гэр гэртээ хариад бэлдэж эхлээрэй." Профессорыг ингэж хэлэхэд чихэнд, "Чамайг дахиад 2-т орно гэж мөрийцөх үү?" *шивнэв*

"Харж л байя, намайг дутуу үнэлэх хэрэггүйшүү."

Би номын санд хэрэгтэй гэсэн номнуудаа аваад шалгалтандаа бэлдэж байв. Үнэнийг хэлэхэд би Жимин-ийг ялна гэдэгтэй итгэлгүй байна. Гэхдээ нэг удаа ч гэсэн ижил дүн авчихвал...

"Хөөх ямар их ном бэ Минсо" Минхэ миний урд овоолсон номнуудыг хараад амаа ангайв.

Тэр эвшээсээр, "Чи өдөржингөө энд суух гэж байгаамуу?"

"За тийм ээ тийн, тэгээд чи намайг өөр яана гэж санаав?"

"Чи зүгээр Жимин-ийг ялах гээд ингэж сайн бэлдэж байгааздээ?"

"Үхх, би тэрний дээр гарчихвал тэр хараал идсэн амаа хамхих байлгүй."

"Минсо, чи дандаа Жиминтэй маргалдаж эсвэл өрсөлдөх юм. Хэрвээ чи жоохон эелдэг байсан бол та 2 бараг үерхчих байсан юм ш дээ."

"Минхэ, би Минхёноос өөр ХЭНТЭЙ Ч үерхэхгүй за юу!"

"Чи наадахыгаа 2 жилийн өмнө л хэлсэн, одоо тэгээд үерхсэн чинь хаана байгаан?"
Түүнийг ингэж хэлэхэд нь би жуумалзаад, "Минхэ сайн хараарай, найз чинь ирээдүйд сургуулийн хамгийн халуухан сагсчинтай үерхэхийг." Бид бие биендээ зориулагдсан заяаны хосууд.

Минхэ нүдээ эргэлдүүлээд, "Бологэээ."

Би өөр нэг ном нээгээд, "Минхэ чи миний анхаарлыг сарниулаад байна."

"Би угаасаа дараагийнхаа хичээл рүү явлаа." Тэр босоод, цүнхээ ширээнээс авлаа.

"Дараагийн хичээл гэнээ? Чи Хусог руу явж байгаа биздээ?"

"Чи намайг сайн мэдэх юм аа." Над руу нүдээ ирмээд, "Дуусахаараа 4 цагт Paradise Кафе-д хүрээд ирээрэй."

"За." Би толгойгоо дохиод хийж байснаа үргэлжлүүллээ.

Жиминий талаас

Би номын санч дээр очоод, "Би энэ номыг буцааж өгөх гэсэн юм."

Гэтэл нэг залуу, "Айгүү тэр Минсо-г хараа, Ямар хөөрхөн охин гэхээрээ ийм байдаг байна?"

My playboyDonde viven las historias. Descúbrelo ahora