Буруу цагт буруу хүнтэйгээ учрах нь нэгэн хөгийн явдал;
Буруу цагт зөв хүнтэйгээ учрах нь нэгэн санаа алдалт.
Зөв цагт буруу хүнтэйгээ учрах нь нэгэн сэтгэлийн шаналал;
Зөв цагт зөв хүнтэйгээ учрах нь нэг насны аз жаргал;
Харин Айн Нин-ний хувьд анхны учрал нь хөгийнөөр барахгүй бас сэтгэлийн шаналалтай.
Тиймээс тэр :Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл эцэст нь хуурмаг болно гэж бодсон;
Гэхдээ тэр үнэндээ хувь заяа, анхнаасаа заяагдсан байдаг гэдгийг мэдээгүй.
Хоорондоо хичнээн хол байсан ч үргэлж тэднийг холбох зүйл байдаг.
Цаг нь болоход ирэх ёстой нь ирэх л болно;
Учрах ёстой л бол эцэст нь бултаж чадахгүй.
Тиймээс түүний далай тэнгис гаталсан нь,
үнэндээ, зүгээр л хувь
тавлингийнхаа......тэрэнтэй учрахын тулд л байсан юм.— — — — — — — — — — — — — — — — — — — —
Хаврын гуравдугаар сар, өвлийн сэрүүн хараахан бүрэн арилаагүй байдаг, гэхдээ Айн Нин-ний байгаа энэ газар зуны нохой гаслам халуун уур амьсгалтай байв.
Автобусанд Айн Нин нэг гараараа хацраа түшиж, нүүрэндээ бүдэгхэн инээмсэглэл тодруулан их л дажгүй сэтгэлтэйгээр гаднах орчинг цонхоор харж байв.
Гэхдээ энэ гаднах орчин нь хүмүүсийн бодож байгаа шиг зураг шиг байгаль биш, ногоон мод, уул, булаг устай газар ч биш, учир нь энэ үед автобусаар явж байгаа газар бол элсэн цөл юм, зүглээд харахад тэр чигээрээ шар элсэн тал.
Хэдийгээр нүдэнд дүүрэн хатуу шар элс харагдаж, агаар нь ч төрсөн газрынх нь агаар шиг цэвэрхэн биш ч Айн Нин-ний сэтгэл их л сайхан, хангалуун хэвээр байлаа. Түүний бодлоор, энэ үе үе салхины аясаар босч байгаа элс их л сүрдмээр харагдаж, нэг л өөр гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ...
"Эрхэм хүндэт зорчигчид оо, бид одоо элсэн цөлийн төв рүү явж байна, миний зааж байгаа зүг рүү хараарай."
Автобусны хамгийн урд зогсож, гартаа цагаан хоолой барьсан хөтөч эмэгтэй зүүн гараараа цонхны зүг заан ярив.
"Энэ зүгийн хязгаарт нэгэн ер бусын, нуугдмал улс гүрэн байдаг гэгддэг, эндэхийн хүмүүс үүнийг "Мүө" гэж нэрлэдэг. /"Мүө" нь хар (өнгө), бэх гэсэн утгатай ханз"墨"muò/ Домогт яригддагаар энэ Мүө гүрэн нь маш чинээлэг, хязгааргүй их баялагтай, мөн маш олон улсын эдийн засгийг гартаа атгасан, бүх салбарт хамааралтай байдаг. Хэрвээ энэ гүрний ямар ч хамаагүй нэгэн оршин суугчтай наймаа хийвэл, нэг шөнийн дотор ч баяжих боломжтой."
Хөтөч эмэгтэй инээмсэглэл тодруулан хөнгөхөн дуугаар зорчигчдод энэ хачирхалтай "Мүө" улсыг бага зэрэг хурдтай дүрслэн ярих нь шууд л хүмүүсийн сонирхлыг татаж, нэг нэгээрээ асуулт асууж эхлэв. Хормын дотор л машин доторх уур амьсгал гаднах уур амьсгалтай адил халуун болов......
Харин Айн Нин тэдний дунд орсонгүй, зүгээр л бүдэгхэн инээмсэглэл тодруулсан нүдээрээ хөтөч эмэгтэйн заасан зүг харсаар байв.
Хэдийгээр инээмсэглэж байгаа боловч Айн Нин-гийн харц энгийн, тайван бөгөөд бусдынх шиг атаархал, хүсэл......мэтийн зүйлгүй байлаа. Учир нь, тэр итгэхгүй байгаа.
Ямар ч газар, тэнд "ер бусын зүйл" гэгч байдаг, энэ нь хүчтэй тархах тусам жинхэнэ болж үүгээр хүмүүс үүнд хөтлөгддөг, гэвч яг жинхэнээсээ энэ ер бусад хүрсэн хүн бараг байдаггүй, тиймээс Айн Нин итгэдэггүй.
Тэгсэн ч, итгэлээ гээд яах юм?
Тэр ийм ер бусын, нууцлагдмал, домогт зүйл түүнд өөрт нь тохиолдоно гэж бодохгүй байгаа.
Тэгтэл...
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...