Инээмсэглэн, машинаас буун, Айн Нин Гү Шиао Ми-тай сугадалцан цэнхэр өргөө рүү оров.
Цэнхэр өргөө, R хотод бол хамгийн дээд зэрэглэлийн цэнгээний газар, ар нуруу нь Лан овогт болохоор их дураараа байдаг гэсэн. Энд, ямар нэг хэрэг тарьчихгүй л бол яаж бол яаж л тоглож болно, өөр газраас мэдрэх боломжгүй бүхнийг эндээс мэдэрч болно.
Айн Нин Гү Шиао Ми хоёр анх удаа ийм газар ирч байгаа нь энэ.
Уг нь Айн Нин энд их замбараагүй, аюултай гэж санаа зовж байсан ч, Гү Шиао Ми-н их хүсэж байгаа царайг хараад, юу ч хэлэлгүй зүгээр л толгой дохиод хамт ийшээ ирж туршиж үзэхээр шийдсэн юм. Угаасаа тэр хоёр зүгээр л уур амьсгалыг нь мэдрэх гэж ирсэн, томоотой байх болохоор ямар нэг зүйл болохгүй байх.
Зүгээр л Pub руу ордог коридороор явахад л тэр чих дүнгэнүүлсэн аяыг сонсоод, доторх уур амьсгал хэр халуун байгааг мэдэж болох байх.
Тийм байна......
Pub руу ороод, эхлээд нүдэнд тэдгээр чөлөөтэй, дураараа бүжиглэж байгаа хүмүүс яг л далайн давалгаа мэт харагдав; Таазан дээрх гэрэл нь ч, тасралтгүй өнгөө сольж байв.
Амьдралдаа анх удаа, Айн Нин "нүд унагам" ертөнцийг мэдэрч байна......
Pub-н урт ширээний урд суугаад, Айн Нин Гү Шиао Ми хоёр нэг нэг жимстэй пиво авав.
"Айн Нин, өнөөдөр надтай хамт ирсэнд баярлалаа."
Инээмсэглэн, Айн Нин-ийн гарыг бариад, Гү Шиао Ми маш их баярласан аястай ярив. Тэр их удаан ингэж өөрийгөө чөлөөлсөнгүй, сэтгэл нь хязгаартаа тултал өндөр болчихсон байна!
Гү Шиао Ми, их сэргэлэн зантай ч дотроо бол их ганцаарддаг охин, тэр өөр хүнд өөрийнхөө тухай нээх яриад байдаггүй. Энэ удаагийн төрсөн өдрөө тэр анх тэмдэглэх санаагүй байсан, харин Айн Нин хэдэн өдрийн өмнө ажилчдын мэдээллийг бөглөж байхдаа энэ өдрийг тогтоочихсон юм. Өчигдөр тэр түүнтэй хамт хоол идэж байхдаа хаана тэмдэглэмээр байгааг нь асуухад, тэр эргэлзэж байгаад, хэлж үзсэн маягаар "Цэнхэр өргөө" гэж хэлсэн юм.
Хувь тавиланд урт богино хамаагүй гэдэг дээ, тэд танилцаад хоёрхон сар болсон ч, Айн Нин Гү Шиао Ми-тэй их тохирдог, тэд хоёулаа бие биенийгээ чин сэтгэлээсээ найзаа гэж бодож байгаа.
"Шиао Ми чи дахиад ингээд нэрэлхээд байвал би уурлана шүү."
Айн Нин уурлаж байгаа юм шиг жүжиглэн, Гү Шиао Ми-руу муухай харав. Тэрний бодлоор, найзуудын хооронд дандаа ийм нэрэлхсэн юм яриад байвал тэд аажим аажмаар холдох болно......
"Айн Нин сама, тэнэг би буруугаа мэдлээ, та энэ удаа намайг зүгээр өнгөрөөчих тэгэх үү, за ганц инээчих."
Айн Нин-н гарын атгаад, Гү Шиао Ми нүдээ ирмээд, их сонин царай гаргаж Айн Нинг инээлгэв.
"Өө! Ах та ямар царайлаг юм бэ!"
Жимстэй пиво уугаад, Гү Шиао Ми pub-н үйлчлэгчийг хараад амандаа баахан орилов. Тэр хөдөлгөөн энэ тэр нь ёооё ямар царайлаг юм бэ!
Чих дүгнэтэл тавьсан хөгжмийг сонсоод, бүжиглэхийг үзүүлж байгаа хүмүүсийг хараад, Айн Нин ч өөрийн эрхгүй бүжиглэмээр санагдав.
"Явъя, Шиао Ми, явж бүжиглэе."
Гү Шиао Ми-н гараас татан, Айн Нин түүнтэй хамт бүжгийн талбай руу явав.
Харин Айн Нин-г яг бүжгийн талбайд гарч ирэх үед, pub-н нөгөө талд байх VIP хэсэгт Сь Чин Яао түүнийг олоод харчхав.
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...